УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг ойрын өдрүүдэд хийх ажил ихтэй байгаагаа өнөөдөр мэдээллээ.
УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг ойрын өдрүүдэд хийх ажил ихтэй байгаагаа өнөөдөр мэдээллээ. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Уянга нар ил задгай, дээвэргүй захуудаар явж тэнд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн ажиллах нөхцөл, ажлын байртай танилцах аж.Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл маргааш “Хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийн эрхзүйн орчин ба хот, хөдөөгийн хогийн савны шинэчлэл” сэдэвт чуулга уулзалт зохион байгуулахаар болсон байна.
Мөн эмэгтэй гишүүд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн санаачилгаар хэрэгжүүлэх “Хүүхэд харах үйлчилгээ”-г дэмжиж ажиллахаар болжээ. Эмэгтэй гишүүдийн зүгээс дээрх хуулийн төслийг санаачилж, өргөн барих юм байна.
























































Сэтгэгдэл (1)