Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, эмзэг бүлэгт багтах айл өрхийн хүүдүүдэд зориулсан сүлд модны наадам зохион байгуулахаар болжээ. Энэхүү санаачилгыг нийслэлийн Засаг дарга гаргасан бөгөөд энэ сарын 24-нд Монголын хүүхдийн ордонд болох юм.Дүүрэг бүрээс хүрэлцэн ирсэн багачуудын баяр жил бүр уламжлал болон зохиогдож ирсэн “Харш”-ийн шинэ жилийн ёслолын ажиллагаатай ижил хөтөлбөрөөр болохыг зохион байгуулах комиссын гишүүн М.Отгонбаяр мэдээллээ.























































