Хуурамч
хувьцаа гарган 1200 гаруй хувьцаа эзэмшигчдийг хохироосон “Анод” банкны
удирдлагуудад холбогдох хурал Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн
танхимд 09.00 цагаас эхэллээ. Хурал эхэлмэгц шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн
зүгээс гэрч Г.Энхцэцэгийг хуралдаанд заавал оролцуулах хүсэлт гаргав.
Хуурамч хувьцаа гарган 1200 гаруй хувьцаа эзэмшигчдийг хохироосон “Анод” банкны удирдлагуудад холбогдох хурал Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 09.00 цагаас эхэллээ. Хурал эхэлмэгц шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс гэрч Г.Энхцэцэгийг хуралдаанд заавал оролцуулах хүсэлт гаргав. Г.Энхцэцэг нь тухайн үед “Анод” банкинд ерөнхий нягтлан бодогч хийдэг байжээ. Мөн иргэний хариуцагчаар 22 хүнийг оролцуулах хүсэлт гаргасан байна. Иймээс энэ бүх хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авснаар ирэх оны нэгдүгээр сарын 7-ны өдөр хүртэл хойшлуулжээ. Хурлыг Б.Баатар шүүгч даргалж, улсын яллагчаар О.Мөнхбаатар, шүүгдэгчээр Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын 15 хүн, өмгөөлөгчөөр Н.Мөнхцэцэг, Н.Чимэдбадам, Н.Мандах, Н.Энхтөр, Н.Даваа, Н.Оюунцэцэг, Ж.Батзоригт, Н.Нямдорж, Н.Тунгалаг, Г.Оюунцэцэг, Б.Оюунбилэг, Д.Халзан, Н.Эрдэнэбилэг, Монгол, Ж.Солонгоо, Н.Золзаяа, хохирогч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар Ч.Зоригтбаатар, Х.Тогоохүү, Г.Цогтгэрэл, Т.Жигмэддорж, Ч.Даваадорж, С.Энхбат, Н.Тавинжал нар, гэрчээр Г.Баасанжав, Э.Пагмадорж, А.Сүхбаатар, Н.Уянга нар оролцов.
Уг хэрэгт мөн СЗХ-ны дарга Д.Баярсайхан холбогдоод байсан ч түүний хэргийг өнгөрсөн есдүгээр сарын 28-нд хэрэгсэхгүй болгосон байдаг.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу банкны эд хөрөнгийг завшсан, 156.3 буюу банкны хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.
Б.Чимэг























































