Хятадад гангийн үйлдвэрт осол гарснаар хоёр хүн амиа алдаж, 13 хүн шархадсан талаар “BBC” мэдээллээ.
Хятадад гангийн үйлдвэрт осол гарснаар хоёр хүн амиа алдаж, 13 хүн шархадсан талаар “BBC” мэдээллээ. Өчигдөр Шанхай хотын “Baosteel” хэмээх төмөр, гангийн үйлдвэрийн пийшин нурснаар халуун хайлмаг төмөр асгарч хоёр хүн аймшигтайгаар амиа алдаж, 13 ажилтан ихээр түлэгджээ. Ажилчид төмрийн шаарагийг цэвэрлэж байхад үед пийшин нурсан тул холдох хугацаа бага байжээ.
“Baosteel” нь Хятадын төмрийн хамгийн том үйлдвэр бөгөөд 100 мянган метрийн тонн төмөр үйлдвэрлэдэг байна.
Төмрийн хайлмагт хүн түлэгдэж амиа алдсан хэрэг нь “Baosteel” үйлдвэрийн энэ жил хүний аминд хүрч буй гурав дахь осол юм. Өнгөрсөн долдугаар сард тус үйлдвэрт дулаан хангамжийн төхөөрөмж дэлбэрснээс нэг хүн амиа алдаж, бас нэгэн ажилтан түлэгдсэн юм. Харин хоёрдугаар сард үйлдвэрт газ дэлбэрснээс зургаан ажилтан амиа алдаж, гурван хүн хүнд бэртжээ.
Өчигдрийн ослын мэдээ цацагдсанаас хойш тус үйлдвэрийн хувьцаа 0.21 хувиар унажээ.
Д.Идэр
























































Сэтгэгдэл (2)