Өнгөрсөн амралтын өдөр АНУ-ын Коннектикат мужийн Нью Таун хотын
сургууль руу буутай этгээд дайрч, 22 сурагч, дөрвөн багшийн амийг
хөнөөгөөд өөрийгөө егүүтгэсэн аймшигт хэрэг гарсан билээ. Гэтэл үүнээс
өмнө Бээжин хотод энэ эмгэнэлт хэрэг болох шахсан байжээ.
Өнгөрсөн амралтын өдөр АНУ-ын Коннектикат мужийн Нью Таун хотын сургууль руу буутай этгээд дайрч, 22 сурагч, дөрвөн багшийн амийг хөнөөгөөд өөрийгөө егүүтгэсэн аймшигт хэрэг гарсан билээ. Гэтэл үүнээс өмнө Бээжин хотод энэ эмгэнэлт хэрэг болох шахсан байжээ. Бээжин хотын бага сургуулийн сурагчид руу хутгатай этгээд дайрч сурагчдыг шархдуулсан талаар “CNN” өнөөдөр мэдээллээ.
Өнгөрсөн баасан гарагт Бээжин хотын Ченпень тосгоны баг сургууль руу хутгаар зэвсэглэсэн этгээд дайрч 22 сурагч болон насанд хүрэгчдийг шархдуулжээ. Энэ хэрэг Нью Таун хотод болсон хэргийн урьд өдөр болсон ч олон нийтэд мэдээлээгүй аж.
Шархадсан олон хүүхдийн биеийн байдал муу байна хэмээн “Chinanews” сайт мэдээлжээ.
Цагдаа нар 36 настай тосгоны эрэгтэйг сэжиглэн баривчилсан байна. Тус сайтьын мэдээлснээр сэжигтэн сэтгэцийн өвчтэй байж магадгүй аж.
Хятадад 2010 онд мөн бага сургуулийн сурагчид руу хутгатай этгээд дайрсан хэрэг гарч байв.
Д.Идэр






























































Сэтгэгдэл (4)