Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 34 үйлдлийг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 26 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоосон байна. Уг хоногт нийслэлд хулгайлах 12, танхайрах долоон хэрэг гарчээ. Харин хөдөө орон нутагт бусдыг санаатайгаар хөнөөсөн нэг хэрэг гарсан байна. Тодруулбал, Булган аймгийн Булган суманд оршин суух 84 настай эмэгтэй Л-ийн хоолойг нь хүйтэн мэсээр зүсч, амь насыг нь бүрэлгэсэн байна. Одоогоор гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд хэргийг аймгийн цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Б.Чимэг
























































Сэтгэгдэл (5)