Жүжигчин
Скарлетт Йоханссон болон дуучин Кристина Агилерагийн мэйл рүү нэвтэрсэн
хакерчин залууд олон жилийн ял оноосон талаар “BBC” мэдээллээ.
Жүжигчин Скарлетт Йоханссон болон дуучин Кристина Агилерагийн мэйл рүү нэвтэрсэн хакерчин залууд олон жилийн ял оноосон талаар “BBC” мэдээллээ. АНУ-ын иргэншилтэй хакерчин залууг 10 жил хорих тогтоолыг өчигдөр Лос Анжелес хотын шүүх гаргаснаа мэдээлжээ.
Флорида мужид амьдардаг 35 настай Кристофер Чанэй гэх залуу тэдний мэйл рүү халдаад зогссонгүй утасных нь яриаг нууцаар тагнаж байжээ. Мөн түүнийг зөвхөн дээрх хоёр алдартнаас гадна олны нэр хүндтэй 50 хүний мэйл хаягт нэвтэрсэн гэж үзэж байгаа юм.
Скарлетт Йоханссонтай онцгойлон холбогдож буй шалтгаан нь түүний болон нөхрийнх нь хувьдаа хадгалсан нүцгэн зургуудыг интернэтэд цацсан хэрэг юм.
Хэрэгтэн Кристофер Чанэй ялын тогтоол сонссоныхоо дараа “Би уучлаарай гэхээс өөр юу хэлэхээ мэдэхгүй байна. Би дахиад хэзээ ч компьютер ашиглахгүй болсон байсан ч гэмээ ухаарлаа” хэмээн хэлжээ.
Скарлетт, Агилера, Мила Кунис нар ч хакерчинд өгөх ялын хэмжээг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ.
Хэрэгтэн Кристофер Чанэй 2011 оны 10 дугаар сард баривчлагдсан юм.
Д.Идэр


























































Сэтгэгдэл (9)