Сүүлийн гурван сар үнээ алдаад байсан нүүрсний үнэ ирэх саруудад өснө хэмээн уул уурхайн салбарын мэргэжилтнүүд үзэж байна. Үүнд угаасан нүүрс 850 юань, түүхий нүүрс 650 болж өссөн нь өмнөх сарыхаас 30-50 юаниар нэмэгдсэн байгаа юм. Энэ байдлаараа үнэ нэмэгдсээр байвал 2013 онд манай улсны төсөвт нүүрсний экспортоос олох орлогын 11 хувийг бүрдүүлэх боломжтой болох юм.Дашрамд дурьдахад Хятад зэсийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, барилга болон дэд бүтцийн салбараа идэвхитэй дэмжин хөрөнгө оруулалт хийж байгаа нь дээрх салбаруудыг дэмжигч бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд ихээхэн боломжийг олгож байгаа юм.























































