24tsag.mn facelook булангийнхаа энэ удаагийнхаа дугаарт
монголын хошин урлагийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхтэй "Шинэ үе"
продакшны жүжигчин Г.Ундармаагийн гэрэл зургуудыг дэлгэж байна. Ингээд
түүний
амьдралыг товч өгүүлэх гэрэл зургуудтай нь танилцана уу. Энэ боломжийг 24tsag.mn facelook танд олгож байна.
Бага нас. Тэрбээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн бөгөөд түүний хүүхэд нас тэнд өнгөрчээ.

24tsag.mn facelook булангийнхаа энэ удаагийнхаа дугаарт монголын хошин урлагийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхтэй "Шинэ үе" продакшны жүжигчин Г.Ундармаагийн гэрэл зургуудыг дэлгэж байна. Ингээд түүний
амьдралыг товч өгүүлэх гэрэл зургуудтай нь танилцана уу. Энэ боломжийг 24tsag.mn facelook танд олгож байна.
Бага нас. Тэрбээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн бөгөөд түүний хүүхэд нас тэнд өнгөрчээ.
Жүжигчин эсвэл Сэтгүүлч. Түүнийг аав нь эмч юм уу, инженер болгоно гэдэг байсан гэсэн. Харин өөрөө жүжигчин болно гэж багаасаа мөрөөддөг байсан аж. Гэхдээ жүжигчин болоогүй бол сэтгүүлч болох байсан байна.
Гэр бүл. Түүний ээж цагтаа УДЭТ-ын урдаа барьдаг авьяаслаг жүжигчдийн нэг байсан. Тухайн үедээ царай зүс бие хаагаараа гайхуулж залуусын зүрхэнд шар ус хуруулж явсан бүжигчин бүсгүй Туяа Гончиг хэмээх залуутай гэрлэж, өөртэйгээ усны дусал мэт адил Г.Ундармаа охиноо төрүүлжээ.
Тэднийх ам бүл гурвуул. Нөхөр, дүү охин Бэрцэцэгийн /9 настай/ хамт амьдардаг аж.
Урлагийн гараа. СУИС-ийг 1992 онд төгсөөд Эрдэнэт хотын театрт ажиллажээ. Энэ хугацаанд хүүхэлдэйн, инээдмийн, драмын жүжгийн туслах болон гол дүрд тоглож амжжээ.
Хошин урлагийн жүжигчин Г.Ундармаа. Ийнхүү Эрдэнэтийн театрт гурван жил ажиллаад хошин урлагийн салбарт хөл тавьсан. Тухайн үед залуу жүжигчдэд хошин урлагийн салбар нээлттэй байв.
Худалдагч Г.Ундармаа. "Шинэ үе" продакшнд ажиллаж байхын хажуугаар “Анун” компанид өглөөний 08.00-18.00 цаг хүртэл тогтмол ажилладаг. Тэрбээр худалдагчаас нь авахуулаад борлуулалт хариуцсан захирал хүртэл хийж үзсэн.
Кино урлагт. Тэрбээр монголын уран сайхны зургаан кинонд дүр бүтээсэн бөгөөд хамгийн сүүлд “Буруу эргэлт” кинонд цагдаагийн ахмад, “Үлгэрийн хайр” кинонд тоглосон.
Ээж болох "төлөвлөгөө". Түүний хамгийн ойрын төлөвлөж байгаа зүйл бол хүүхэдтэй болох гэнэ. Цаг хугацаа нь ч болсон гэж үзэж байгаа гэнэ.
Түүнийг нөхөр нь ном шиг гэдэг. "Таних, танихгүй хүмүүст долоон булчирхайгаа тооччихдог, хэн ч уншиж болохоор сайн зохиолчийн дэлгэрэнгүй бүтээл" гэж шоолдог гэнэ.
Хобби. Тэрбээр сувенирийн жижиг сандал цуглуулдаг хоббитой бөгөөд түүний цуглуулгад дэлхийн олон орноос авчирсан этгээд загварын сандлууд байдаг аж. Г.Ундармааг сандал цуглуулах дуртайг найз нөхөд нь мэддэг болсноос хойш цуглуулга нь улам ч арвижжээ. “Төрсөн өдрөөр нь түүнд сндал л бэлэглэвэл болно” гэсэн онигоо ч бий гэнэ. Цуглуулга дотроос нь 50 ам.доллараар худалдаж авсан жижиг сандал нь хамгийн үнэтэйд тооцогддог байна. Тэрээр гадаад руу явах болгондоо сандалтай ирдэг ажээ. Мөн сүүлийн 12 жилийн турш хөтөлсөн тэмдэглэлийн дэвтэр байгаа. Тэр ч бүү хэл, 1986 онд Олон улсын хүүхдийн “Найрамдап” зусланд амарч байхдаа хөтөлж байсан дэвтэр нь ч одоо хүртэл байдаг.
Тэрбээр өөрийгөө "Би зарчимч тал руугаа. Хариуцлага хүлээх чадвартай гэж боддог. Ямар нэг ажил бүтээхийн тулд ов мэх гаргахыг хүсдэггүй. Аливаад туйлбартай, үнэнч шударга ханддаг." гэж дүгнэдэг.
“Хүнд хар муу саналгүй өмнөх ажлаа хийж явбал ажил үйлс аяндаа бүтдэг”
Г.Ундармаа

Сэтгэгдэл (3182)