МАХН-ын Гүйцэтгэх товчоо өнөөдөр хуралдлаа. Хурлаар өмнөх Гүйцэтгэх товчооны хурлаар хэлэлцсэн МАХН Засгийн газраас гарах тухай асуудлыг “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөлд тавьж , хэлэлцүүлэх асуудлыг хөндөж тавьсан байна. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас тодруулахад “МАХН Засгийн газраас гарах асуудал яригдсан олон шалтгаан бий.
Нэгдүгээрт, орон нутгийн сонгуулийн үеэр МАХН-д учирсан бэрхшээл, тус намаас дэвшсэн нэр дэвшигчдийг орон нутгийн сонгуульд оролцуулахгүй байх, оролцсон тохиолдолд хуулинд байхгүй саад бэрхшээлийг туулсан нөхцөл байдлыг улс төрийн хэлмэгдүүлэлтийн нэг хэлбэр гэж үзэж байсан.
Хоёрдугаарт, МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой бас асуудлыг улс төрийн хэлмэгдүүлэлт явуулж байна гэж үзсэн.
Гэхдээ өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор МАХН-аас төрийн бүх шатанд, орон нутгийн бүх Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дэвшүүлэн тавьж байгаагаар Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь зүйтэй. Улс төрийн хэлмэгдүүлэлт, сонгуулийн булхай будилаантай явдлыг хяналт тавьж зогсоохын тулд гадна биш дотор нь ажиллаж бүх шатанд хяналтыг тавьж байж, энэ шударга бус байдлыг зогсоож чадна гэж үзсэн. Энэ асуудлыг Гүйцэтгэх товчооны хурлаар авч хэлэлцээд, дээрх саналыг зөв зүйтэй юмаа гэж үзсэн. Гүйцэтгэх товчооны хурлаар Засгийн газраас гарах эсэх тухай асуудлыг Эвслийн удирдах зөвлөлд тавих шаардлагагүй, харин өмнө гаргасан шийдвэрээ бид дахин эргэж хараад, цаашдаа Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргалаа” гэв.
Б.Чимэг
























































Сэтгэгдэл (17)