Монголын шигшээ баг Лондонгийн олимпоос хос мөнгөн медаль, ихэр хүрэл медальтай ирсэн бол тив дэлхийн аваргаас олон тамирчин медаль хүртсэн өндөр амжилт гаргасан оноо үдэх гэж байна.2012 онд гаргасан амжилтаа дүгнэдэг МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Бөртэ чоно”-ыг гардуулах ёслолын ажиллагаа маргааш болох байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилжээ.
МҮОХ-ны ээлжит чуулган өнөөдөр МХАҮТ-нд болж байгаатай ч холбоотой байх
Юутай ч энэ чуулганы дараагаар “Бөртэ чоно” наадмын хугацаа тодорхой болох бололтой. Монголын спортын оны шилдэг тамирчин, дасгалжуулагч, багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, спортоор дагнасан сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо гишүүдийнхээ саналыг энэ сарын 17 хүртэл авах байсан ч 24-н хүртэл сунгасан байна. Тиймээс “Бөртэ чоно”-ын эзэд энэ сарын 25, 26-ны үед болж магадгүй юм байна.























































