Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын Зөвлөлийн хурал өнөөдөр 11.00 цагт эхэлнэ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын Зөвлөлийн хурал өнөөдөр 11.00 цагт эхэлнэ. Уг хурлаар Дулааны цахилгаан станц, дулааны станцуудын ашиглалт, аюулгүй ажиллагааны байдалд хийсэн үзлэг шалгалтын дүнг хэлэлцэхээс гадна Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд хийсэн хяналт шалгалтын дүнгийн талаар хэлэлцэх юм байна.Ойрын үед хүйтний эрч чангарах талаар Цаг уур орчны шинжиглгээний газраас иргэдэд анхааруулсаар байгаа юм. Иймээс энэ өдрүүдэд дулааны цахилгааны станцууд доголдол ямар нэгэн сааталгүй ажиллах учиртай тул мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгалтыг явуулсан байна.























































