Монгол үндэсний бөхийн тайлбарлагчид өнөөдөр ур чадвараараа өрсөлдөх гэж
байна. Хэнтий аймгийн Спорт ордонд болох бөх тайлбарлагчдын мэргэжлийн
чадварыг сорих энэ тэмцээн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд тус аймгийн биеийн
тамир спортын газар, Монгол үндэсний бөхийн холбоо хамтран зохион
байгуулж буй юм.
Монгол үндэсний бөхийн тайлбарлагчид өнөөдөр ур чадвараараа өрсөлдөх гэж байна. Хэнтий аймгийн Спорт ордонд болох бөх тайлбарлагчдын мэргэжлийн чадварыг сорих энэ тэмцээн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд тус аймгийн биеийн тамир спортын газар, Монгол үндэсний бөхийн холбоо хамтран зохион байгуулж буй юм.Тэмцээн гурван үе шаттай. Иймээс оролцогчид эхний шатанд үндэсний бөхийн түүх, ёс жаягийн талаарх мэдлэгээр өрсөлдөх бол хоёрдугаар шатанд бөхийн цол дуудах авьяас чадвараа харуулна. Харин гуравдугаар шатанд шүүгчид тэдний бөхийн барилдааныг хэрхэн тайлбарлахыг сорих юм байна.























































