Энэ сарын 21-нд дэлхий сөнөнө гэдэгт итгэчихсэн хүмүүс байна аа.
Эргэлзсэн хүмүүс ч байна. Гэхдээ хоёр бүлэг хоёулаа бэлтгэлээ базаасаар
л. Хүн төрөлхтний энэхүү тэнэглэл хэд хэдэн салбарын бизнесчдийг
баярлуулж байгаа аж. Дэлхий дахинд ертөнц сөнөх үлгэрээр ямар ямар
бараа бүтээгдэхүүн эрэлттэй болж, худалдаачдийг баяжуулж байгааг
мэдээлье. Энэ сарын 21-нд дэлхий сөнөнө гэдэгт итгэчихсэн хүмүүс байна аа. Эргэлзсэн хүмүүс ч байна. Гэхдээ хоёр бүлэг хоёулаа бэлтгэлээ базаасаар л.
Хүн төрөлхтний энэхүү тэнэглэл хэд хэдэн салбарын бизнесчдийг баярлуулж байгаа аж. Дэлхий дахинд ертөнц сөнөх үлгэрээр ямар ямар бараа бүтээгдэхүүн эрэлттэй болж, худалдаачдийг баяжуулж байгааг мэдээлье.
Монголд:
Монгол гэр: Орифлеймийн Г.Оюунгэрэл хатагтай зурагтаар дэлхий сөнөнө хэмээн ярьснаас хойш хүмүүс гэр худалдаж авч эхэлжээ. Харамсалтай нь олон хүнийг итгүүлсэн энэ эрхэм сүүлийн өдрүүдэд дэлхий сөнөх талаар ярихаа больсон гэж ойрын эх сурвалж мэдээлж байна.
Монгол гэрийн үнэ гурван сарын өмнөхөөс 300-600 мянган төгрөгөөр нэмэгджээ. Ингэснээр гурваас таван ханатай гэр 800000-1300000 төгрөгийн үнэтэй байна. Түүнчлэн Хараагүйчүүдийн үндэсний төвийн дэргэдэх Монгол гэрийн үйлдвэрлэлийн ачаалал ч нэмэгдсэн байна.
Лаа, чүдэнз ч мөн ховорджээ. Энэ нь үйлдвэрлэсэн хэдийгээ хэлсэн үнээрээ тавиад дуусчихсан гэсэн үг. Ертөнц сөнөнө, сөнөх сөнөхдөө харанхуй нөмөрлөнө гэсэн яриа лаа, чүдэнзийг ухаалаг утасны хэмжээнд хүрсэн чухал хэрэглээ болгож байгаа юм. Гэрийг бодвол
арай хямд тул олон хүний худалдан авах сонголт болсон байна. Мон Лааны борлуулалт 15 дахин нэмэгдсэн.
Дулаан, бөх хувцасны борлуулалт ихээр өсч байгаа аж. Энэ нь ямар хувцас байх вэ гэхээр өнөөх аялалын болон цэргийн зориулалттай хувцас. Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн хажууд байрлах “Арми шоп”-ын цэргийн зориуллалттай хувцас ихээр зарагдаж, хүн хөл тасрахгүй байна хэмээн эзэд эь ярьж байна.
Дэлхийд:
Хоргодох байр: Найдвартай хоргдох байр, газар гэр л ертөнцийн төгсгөлөөс аварна гэж үзэж байгаа хүн бол оросын Казань хотын “Спецгеопроект” компанийн захирал Данил Метров, Андреев хоёр.
Тэд 20-30 метрийн гүнд төмөр бетонон газар гэр барьж. Энд ганц 12 дугаар сарын 21-нийг ч биш хэдэн жилийг өнгөрүүлж болно гэнэ. Энэ байгууламжаа 500 мянган ам.долларын өртгөөр барьжээ. Тэгэхээр худалдаалах үнэ нь асар өндөр гэсэн үг юм. Хоёр залуу долоон гэр худалдаалсан ч эздийг нь нууцалж байна.
Ямартай ч жүжигчин Том Круз дэлхийн сүйрэлд бэлдэж харшийнхаа дор иймэрхүү гэрийг 10 сая ам.долараар бариулсан байна.
ОХУ-д диваажин, тамд очих тасалбар: ОХУ-ын эрүүл ахуй бүтээгдэхүүн худалдаалдаг нэгэн компани “Ертөнцийн төгсгөл” гэсэн цуу яриаг овжин ашиглахаар шийджээ. Тус компанийн менежерүүд диваажин, тамд очих билет борлуулж эхэлсэн байна. Тухайлбал тамд очих тасалбар дээр нь “Эрхэм найз нараа. Ертөнцийн төгсгөл болохтой холбогдуулан манай компани танд маш том боломж олгож байна. Та хэрэв диваажинд очвол үнэхээр тансаг байх болно. Харин тамд очих тасалбар авбал танд тусгай бэлэг урамшуулал амлаж байна” гэжээ. Тасалбарыг худалдааны цэгүүдээр, бас интернетээр худалдаалж эхэлжээ.
Үнэн хэрэгтээ там диваажингийн тасалбар гээд байгаа нь энэ компаний борлуулдаг бүтээгдэхүүний хямдралын урамшуулал юм байна. Хэрэв ертөнцийн төгсгөл болохгүй бол тухайн хүн тасалбараа авч очоод хүссэн бараа бүтээгдэхүүнээ 15 хувь хямд үнээр авч болох гэнэ. Эдний багийн ажил тун урагштай яваа гэнэ шүү.
Багц бүтээгдэхүүн: Мексик, Орос, Украйны наймаачид цуглуулга худалдаж байгаа нь тун их борлуулалттай. Энд нь тэмдэглэлийн дэвтэр, үзэг харандаа, шүдэнз, шоколад, цаасны хутга, жижиг шилтэй дарс, томхон савтай цэвэр ус, асаагуур зэрэг байгаа гэнэ. Оросуудын бэлтгэсэн цуглуулгад ойр зуурын эм, олс, барааны саван бий гэнэ.
Загалмай шүтээн: Дэлхий сөнөх өдөрт итгэсэн зарим хүмүүс амьд гарах хэрэгсэл хайж байна. харин зарим нь бүр хаашдаа үхнэ гэдэгтээ итгэчихжээ. Тийм хүмүсийн ихэнх нь сүүлийн сонголт буюу загалмай, шүтээн ихээр худалдан авах болсон байна. Ялангуяа Украйнд энд тэндгүй загалмай, шүтээн зарж, борлуулалт маш сайн байгаа аж.
Сайт: december212012.com сайт байгуулагдаж өөрсдийгөө ертөнцийн төгсгөлийн талаарх албаны ёсны мэдээллийн хэрэгсэл хэмээн зарлажээ. Олон хандалттай тул өндөр үнээр сурталчилгаа авч, эзэд нь ихээхэн ашиг олж байгаа аж. Та амьд гарахын тулд энэ барааг авч гэж бүтээгдэхүүнийг нь сурталчилж өгөөд л бөөн мөнгө олж байгаа аж. Энэ сайтад хүмүүч ч ихээр хандах болжээ. Харамсалтай нь ертөнцийн төгсгөлийг хөхүүлэн дэмжиж буй эздийг нь бид мэдэхгүй, тэд 21-ээс хойш мөнгөө аваад л алга болно.
Энэ тэнэглэл нэг хэсгийг хоосруулж, нөгөөг нь баяжуулж байна даа.
Хүн төрөлхтний энэхүү тэнэглэл хэд хэдэн салбарын бизнесчдийг баярлуулж байгаа аж. Дэлхий дахинд ертөнц сөнөх үлгэрээр ямар ямар бараа бүтээгдэхүүн эрэлттэй болж, худалдаачдийг баяжуулж байгааг мэдээлье.
Монголд:
Монгол гэр: Орифлеймийн Г.Оюунгэрэл хатагтай зурагтаар дэлхий сөнөнө хэмээн ярьснаас хойш хүмүүс гэр худалдаж авч эхэлжээ. Харамсалтай нь олон хүнийг итгүүлсэн энэ эрхэм сүүлийн өдрүүдэд дэлхий сөнөх талаар ярихаа больсон гэж ойрын эх сурвалж мэдээлж байна. Монгол гэрийн үнэ гурван сарын өмнөхөөс 300-600 мянган төгрөгөөр нэмэгджээ. Ингэснээр гурваас таван ханатай гэр 800000-1300000 төгрөгийн үнэтэй байна. Түүнчлэн Хараагүйчүүдийн үндэсний төвийн дэргэдэх Монгол гэрийн үйлдвэрлэлийн ачаалал ч нэмэгдсэн байна.
Лаа, чүдэнз ч мөн ховорджээ. Энэ нь үйлдвэрлэсэн хэдийгээ хэлсэн үнээрээ тавиад дуусчихсан гэсэн үг. Ертөнц сөнөнө, сөнөх сөнөхдөө харанхуй нөмөрлөнө гэсэн яриа лаа, чүдэнзийг ухаалаг утасны хэмжээнд хүрсэн чухал хэрэглээ болгож байгаа юм. Гэрийг бодвол
арай хямд тул олон хүний худалдан авах сонголт болсон байна. Мон Лааны борлуулалт 15 дахин нэмэгдсэн.Дулаан, бөх хувцасны борлуулалт ихээр өсч байгаа аж. Энэ нь ямар хувцас байх вэ гэхээр өнөөх аялалын болон цэргийн зориулалттай хувцас. Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн хажууд байрлах “Арми шоп”-ын цэргийн зориуллалттай хувцас ихээр зарагдаж, хүн хөл тасрахгүй байна хэмээн эзэд эь ярьж байна.
Дэлхийд:
Хоргодох байр: Найдвартай хоргдох байр, газар гэр л ертөнцийн төгсгөлөөс аварна гэж үзэж байгаа хүн бол оросын Казань хотын “Спецгеопроект” компанийн захирал Данил Метров, Андреев хоёр.Тэд 20-30 метрийн гүнд төмөр бетонон газар гэр барьж. Энд ганц 12 дугаар сарын 21-нийг ч биш хэдэн жилийг өнгөрүүлж болно гэнэ. Энэ байгууламжаа 500 мянган ам.долларын өртгөөр барьжээ. Тэгэхээр худалдаалах үнэ нь асар өндөр гэсэн үг юм. Хоёр залуу долоон гэр худалдаалсан ч эздийг нь нууцалж байна.
Ямартай ч жүжигчин Том Круз дэлхийн сүйрэлд бэлдэж харшийнхаа дор иймэрхүү гэрийг 10 сая ам.долараар бариулсан байна.
ОХУ-д диваажин, тамд очих тасалбар: ОХУ-ын эрүүл ахуй бүтээгдэхүүн худалдаалдаг нэгэн компани “Ертөнцийн төгсгөл” гэсэн цуу яриаг овжин ашиглахаар шийджээ. Тус компанийн менежерүүд диваажин, тамд очих билет борлуулж эхэлсэн байна. Тухайлбал тамд очих тасалбар дээр нь “Эрхэм найз нараа. Ертөнцийн төгсгөл болохтой холбогдуулан манай компани танд маш том боломж олгож байна. Та хэрэв диваажинд очвол үнэхээр тансаг байх болно. Харин тамд очих тасалбар авбал танд тусгай бэлэг урамшуулал амлаж байна” гэжээ. Тасалбарыг худалдааны цэгүүдээр, бас интернетээр худалдаалж эхэлжээ.
Үнэн хэрэгтээ там диваажингийн тасалбар гээд байгаа нь энэ компаний борлуулдаг бүтээгдэхүүний хямдралын урамшуулал юм байна. Хэрэв ертөнцийн төгсгөл болохгүй бол тухайн хүн тасалбараа авч очоод хүссэн бараа бүтээгдэхүүнээ 15 хувь хямд үнээр авч болох гэнэ. Эдний багийн ажил тун урагштай яваа гэнэ шүү.
Багц бүтээгдэхүүн: Мексик, Орос, Украйны наймаачид цуглуулга худалдаж байгаа нь тун их борлуулалттай. Энд нь тэмдэглэлийн дэвтэр, үзэг харандаа, шүдэнз, шоколад, цаасны хутга, жижиг шилтэй дарс, томхон савтай цэвэр ус, асаагуур зэрэг байгаа гэнэ. Оросуудын бэлтгэсэн цуглуулгад ойр зуурын эм, олс, барааны саван бий гэнэ.
Загалмай шүтээн: Дэлхий сөнөх өдөрт итгэсэн зарим хүмүүс амьд гарах хэрэгсэл хайж байна. харин зарим нь бүр хаашдаа үхнэ гэдэгтээ итгэчихжээ. Тийм хүмүсийн ихэнх нь сүүлийн сонголт буюу загалмай, шүтээн ихээр худалдан авах болсон байна. Ялангуяа Украйнд энд тэндгүй загалмай, шүтээн зарж, борлуулалт маш сайн байгаа аж.
Сайт: december212012.com сайт байгуулагдаж өөрсдийгөө ертөнцийн төгсгөлийн талаарх албаны ёсны мэдээллийн хэрэгсэл хэмээн зарлажээ. Олон хандалттай тул өндөр үнээр сурталчилгаа авч, эзэд нь ихээхэн ашиг олж байгаа аж. Та амьд гарахын тулд энэ барааг авч гэж бүтээгдэхүүнийг нь сурталчилж өгөөд л бөөн мөнгө олж байгаа аж. Энэ сайтад хүмүүч ч ихээр хандах болжээ. Харамсалтай нь ертөнцийн төгсгөлийг хөхүүлэн дэмжиж буй эздийг нь бид мэдэхгүй, тэд 21-ээс хойш мөнгөө аваад л алга болно. Энэ тэнэглэл нэг хэсгийг хоосруулж, нөгөөг нь баяжуулж байна даа.
Д.Идэр
www.24tsag.mn
www.24tsag.mn
























































Сэтгэгдэл (6)