Дэлхийн олон оронд маргааш буюу 12-р сарын 21-нд "дэлхий сүйрнэ" гэсэн яриа газар авч, зарим нь бэлтгэлээ базааж эхлээд байгаа. Тэгвэл Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ талаар твиттер хуудсаар дамжуулан санал, бодлоо хуваалцжээ. Тэрбээр "2012.12.21-нд юу болох талаар их асуужээ. Онцгой юм юу ч болохгүй. Маргаашдаа, өөртөө, шинжлэх ухаанд бас амьдралын туршлагадаа итгэ. Цуурхал хурдан тархдаг ч үнэн удаан үлддэг юм. Харин 21-ний цуурхалыг далимдуулж аливаа хууль зөрчсөн үйлдэл хийхгүй байхыг анхааруулъя" гэсэн байна. Мөн "Маргааш буюу 21-нд би ажил дээрээ, гэртээ, Улаанбаатар байх болно. Бүү санаа зовцгоогоорой" гэжээ. Т.Гэрэл
























































Сэтгэгдэл (19)