Японы иргэн дэлхий дээрх хамгийн өндөр настай хүнээр тодорсон талаар “BBC” мэдээллээ.
Японы иргэн дэлхий дээрх хамгийн өндөр настай хүнээр тодорсон талаар “BBC” мэдээллээ. Японы 115 настай Зироэмон Кимура манай дэлхий дээрх хамгийн өндөр настай хүн болжээ. Тэрбээр 1887 оны 4-р сарын 19-нд төржээ. Насаараа Киото муж улсын Кэтанго хотын шууданд ажилласан Кимура тэтгэвэрт гарснаас хойш фермерийн ажил хийсэн хэмээн хэвлэлийнхэнд ярьжээ.
115 настай цагаан хоол, тархины ажиллагааг хэвийн тувшинд байлгасан явдал түүнийг ийн өндөр наслахад нь тусласан гэж үзсэн байна.
Америкийн өндөр настай Бэсс Купер, Дина Манфредини хоёр эмэгтэй нас нөчснөөс хойш Кимура дэлхийн хамгийн өндөр настай хүн болов. Купер 116, Манфредини 115 настайдаа өөд болжээ. Түүнийг Гиннесийн дээд амжилтын номд багтаах юм.
52 ач жичтэй тэрбээр одоо хүүгийнхэ гэр бүлтэй хамт амьдардаг бөгөөд англи хэл сурч байгаа аж.
Д.Идэр






























































Сэтгэгдэл (3)