УИХ-ын гишүүн Д.Арвин өнгөрсөн даваа гарагт МАН-аас гарах өргөдлөө Баянзүрх дүүргийн МАН-ын үүрт өгсөн. Тэгвэл тэрбээр өнөөдөр АН-д элсч, гишүүний батлахаа гардаж авлаа. Түүнд Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг дөнгөж саяхан УИХ-ын гишүүн Д.Арвинд Ардчилсан намын гишүүний батлах гардуулахдаа “Ардчиллын төлөө хамтдаа зүтгэе гэж шийдлээ гаргаж, Ардчилсан намд элсч байгаа Д.Арвин гишүүнд баяр хүргэж байна” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Д.Арвин “Ардчилсан намын өөрчлөлт, шинэчлэлийн бодлогыг дэмжиж ажиллана. Хүн ардынхаа амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө энэ дөрвөн жилд тууштай ажиллахаар Ардчилсан намыг сонгосон” гэлээ. 























































Сэтгэгдэл (7)