Өвөрмонголын намын босс солигдлоо

БНХАУ-ын ӨМӨЗО-ны коммунист намын удирдлагын бүрэлдэхүүн солигдлоо. Синьхуа агентлагийн мэдээлснээр Хятадын коммунист намын төв хорооны шийдвэрээр ӨМӨЗО-ны коммунист намын хорооны нарийн бичгийн дарга Ху Чуньхуаг огцоруулж зөрүүлээд Гуандун мужийн намын хороон даргаар томилжээ. Ху Чуньхуа нь өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-нд тус албан тушаалд ирж байсан байна. Түүний оронд ӨМӨЗО-ны Ван Зюнь гэдэг хүнийг томилжээ. Одоогийн Өвөрмонголын намын хорооны нарийн бичгийн даргын орлогчоор нь монгол үндэстэн Баатар болон хятад үндэстэн Ли Зя нар ажилладаг юм.
Сэтгэгдэл (1)