Өнгөрсөн даваа гаригт буюу энэ сарын 17-нд Дархан-Уул аймагт хүүхэд барьцаалж, 100 сая төгрөг нэхсэн хэргийн талаар өмнө нь мэдээллэсэн билээ. Харин өчигдөр орой гэмт этгээд барьцаалсан хүүхдийг гэрийнх нь гадаа орхисон байжээ. Хүүхдийн бие байдал зүгээр бөгөөд ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй гэж манай эх сурвалж мэдээллээ. Барьцаалагдсан хүүхдийн эцэг эх нь гэмт этгээдийн нэхсэн 100 сая төгрөгийг өгөхөөр бэлдэж байсан юм. Харин уг мөнгийг өгөхгүйгээр хүүхдээ авч чаджээ. Ийнхүү хүүхдийг нь гэрийнх нь гадаа орхих болсон шалтгааныг гэмт этгээдийн сүрдүүлж байгаа дүрс камерт үлдсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байна. Учир нь Дархан хотын Хадгаламж банкны камерт гэмт этгээдийн дүрс үлдсэн байжээ. Энэхүү дүрсийн тусламжтайгаар гэмт этгээдийг эрэн сурвалжлаж байгаа аж.
Хүүгийн аав Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт ажилладаг бөгөөд өмнө нь хувиараа бизнес эрхэлж байсан чинээлэг нэгэн аж. Харин ээж нь тус аймгийн 9 дүгээр дунд сургуульд багшилдаг байна.
Өнгөрсөн даваа гаригт буюу энэ сарын 17-нд Дархан-Уул аймагт хүүхэд
барьцаалж, 100 сая төгрөг нэхсэн хэргийн талаар өмнө нь мэдээлсэн
билээ. Харин өчигдөр орой гэмт этгээд барьцаалсан хүүхдийг гэрийнх нь
гадаа орхисон байжээ. Хүүхдийн бие байдал зүгээр бөгөөд ямар нэгэн
бэртэл гэмтэл аваагүй гэж манай эх сурвалж мэдээллээ. Барьцаалагдсан
хүүхдийн эцэг эх нь гэмт этгээдийн нэхсэн 100 сая төгрөгийг өгөхөөр
бэлдэж байсан юм. Харин уг мөнгийг өгөхгүйгээр хүүхдээ авч чаджээ. Ийнхүү хүүхдийг нь гэрийнх нь гадаа орхих болсон шалтгааныг гэмт этгээдийн сүрдүүлж байгаа дүрс камерт үлдсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байна. Учир нь Дархан хотын Хадгаламж банкны камерт гэмт этгээдийн дүрс үлдсэн байжээ. Энэхүү дүрсийн тусламжтайгаар гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа аж.
Хүүгийн аав Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт ажилладаг бөгөөд өмнө нь хувиараа бизнес эрхэлж байсан чинээлэг нэгэн аж. Харин ээж нь тус аймгийн 9 дүгээр дунд сургуульд багшилдаг байна.
24tsag.mn
























































Сэтгэгдэл (8)