Өнөөдөр арванхоёрдугаар сарын 21. Зөнч, “мэргэд”-ийн хувьд бол дэлхий
сүйрэх өдөр. Гэтэл одоогоор дэлхий сүйрсэн юм байхгүй хорвоогийн нэг
өдөр үргэлжилж байна. Уг нь энэ өдрөөр маяачуудын он тоолол дуусч, шинэ
үе ирнэ гэж байсан. Үүнтэй зэрэгцэн дэлхий сөнөж, гурван өдөр, гурван
шөнө харанхуй нөмөрч, гэрэл цахилгаан, холбоо харилцаа гээд бүхий л зүйл
сүйрнэ гэж байсан. Гэтэл тийм зүйл болсонгүй. Дэлхий сүйрэх нь
гарцаагүй гэсэн “Орифлейм”-ийн Г.Оюунгэрэл энэ бүхнийг өөрийнхөөрөө
“зөгнөж”, хүмүүсийг төөрөгдөлд оруулсан. Дэлхий сөнөх үеэр хувийн
бэлтгэлээ базаасан тэрбээр гэртээ суугаад дэлхий сөнөхийг хүлээж сууна
гэж байв. Гэтэл тэрбээр өчигдрөөс эхлээд Энэтхэгийн элчингийн үүдийг
сахиж, гадагшаа явахаар зэхэж байна
Өнөөдөр арванхоёрдугаар сарын 21. Зөнч, “мэргэд”-ийн хувьд бол дэлхий сүйрэх өдөр. Гэтэл одоогоор дэлхий сүйрсэн юм байхгүй хорвоогийн нэг өдөр үргэлжилж байна. Уг нь энэ өдрөөр маяачуудын он тоолол дуусч, шинэ үе ирнэ гэж байсан. Үүнтэй зэрэгцэн дэлхий сөнөж, гурван өдөр, гурван шөнө харанхуй нөмөрч, гэрэл цахилгаан, холбоо харилцаа гээд бүхий л зүйл сүйрнэ гэж байсан. Гэтэл тийм зүйл болсонгүй. Дэлхий сүйрэх нь гарцаагүй гэсэн “Орифлейм”-ийн Г.Оюунгэрэл энэ бүхнийг өөрийнхөөрөө “зөгнөж”, хүмүүсийг төөрөгдөлд оруулсан. Дэлхий сөнөх үеэр хувийн бэлтгэлээ базаасан тэрбээр гэртээ суугаад дэлхий сөнөхийг хүлээж сууна гэж байв. Гэтэл тэрбээр өчигдрөөс эхлээд Энэтхэгийн элчингийн үүдийг сахиж, гадагшаа явахаар зэхэж байна. Нөгөө гэртээ сууж өөрийн төлөг таамаглалаа биелэхийг харах Г.Оюунгэрэл олон хүний доог тохуу болохоосоо урьтаж, Энэтхэгт Орифлеймчүүдийн сургалтад явахаар болжээ. Г.Оюунгэрэл ч яахав ингээд гадагшаа яваад олны хэл амнаас зугтах аж. Ганц Г.Оюунгэрэл дэлхий сүйрэх талаар зөгнөсөн юм биш. Ухаантай болох гэж дуу дуугаа авалцан таамаглал дэвшүүлсэн бусад нь ичээндээ орсон юм шиг таг чиг. Зарим хүмүүс өвлийн хүнд хэцүү цаг үед өвөлжилтийн бэлтгэл сайн хангуулсан тул Г.Оюунгэрлийг төрийн одон медалиар шагнах зүйтэй хэмээн шоолж сууж байна. Г.Оюунгэрэлийн онигоо ингээд дуусч байна. Харин 21-нийг тойрсон дуулиан шуугиан тасрахгүй байна. УИХ-ын 76 гишүүн Цонжин болдогт 76 гэр барьж бөө удганаар тэнгэр газрыг аргадахаар болсон хэмээн нэг хэсэг нь ярьж байхад Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутагт тарвага ичээнээс гарч хөлдөж үхэж байна хэмээн мэдээлэл ч цацагдсан. Амьтад ичээнээс гарч байгаа нь дэлхий сүйрэхийн дохио хэмээн сенсаац өчигдрөөс эхлээд гарсан. Гэхдээ үүнийг худал ташаа мэдээлэл болохыг албаныхан баталсан.
Гэхдээ энэ ч гайгүй. Учир нь зарим хүмүүс өөрийн facebook хуудаснаа дэлхий сүйрэх гэж байгаа учир нь хийж үзээгүй зүйлээ ханатлаа хийхийг хүсч байгаагаа бичжээ. “Sex party” гэх 5000 тасалбартай шоу зохион байгуулж, оролцох хүсэлтэй хүмүүсийг бүртгэж, ирэхдээ тав таван бэлгэвч авчирахыг сануулжээ. Дэлхий сүйрнэ гэдэгт үнэнээсээ итгэсэн нэгэн иймэрхүү үйлдэл гаргаж байхад бусдыг дагаж дуурайж байгаа хүмүүс хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд лаа, цэвэр ус авахаар дараалал үүсгээд байна.

Тухайлбал өчигдөр орой “Номин” худалдааны төвийн Хан-Уул дүүрэгт дэх агуулах чөлөөлөх худалдааны төвд цэвэр ус, лаа, шүдэнз, хийн баллон болон хүнсний бүтээгдэхүүн худалдаж авах гэсэн хүмүүс уртаас урт дараалал үүсгэсэн байв. Зарим нэгэн дуусах вий гэсэндээ яарч бухимдал үүсгэж байлаа. Ганц “Номин”-д ч ийм урт дараалал үүсээгүй бөгөөд бусад сүлжээ дэлгүүрүүд ч ачаалалтай байсан юм.
Ингээд зарим иргэдийн яриаг хүргэе.
Хан-Уул дүүргийн II хорооны иргэн Б.Батбилэг
-Яагаад хийн баллон, лаа шүдэнз худалдан авч байгаа юм бэ. Дэлхий сөнөхгүй гэдгийг баталсан шүү дээ?
-Хэдийгээр дэлхий сөнөхгүй ч хүн бүхэн л ийм зүйл бэлдээд байна шүү дээ. Олны үг ортой гэдэг шиг бусдыгаа дагаад л авч байна.
-Хүмүүс 12 сар гараад л бэлтгэлээ базааж эхэлсэн. Өмнө нь авч болоогүй юм уу?
-Дэлхий сүйрэхгүй гэдэгт итгэсэн л дээ. Гэтэл сая найз нөхөд утасдаад юмыг яаж мэдхэв бэлтгэлээ базаая гэсэн. Тэгээд л гарч ирээд байж байна.
-Таныг орсоноос ойролцоогоор хэчнээн хүн бэлтгэлээ базааж байна вэ?
-Ихэнх нь дэлхийн сүйрэлд бэлдэж байх шиг байна. Биднийг харсан зарим нэгэн гайхаж алмайраад гэрлүүгээ утасдаж бэлтгэлээ базаан эсэх талаар лавлаж асууж байсан. Би орж ирээд 10 минут л болж байна. Гэтэл миний өмнө нь арав гаруй хүн дугаарлаж байна. Үүнээс хэр их хүн үйлчлүүлж, бэлтгэлээ базааж байгааг харж болно.
Дэлхий сүйрнэ гэдэгт итгэхгүй байгаа мөртлөө бэлтгэлээ базааж байгаа хүмүүс байхад өнөөдөр ажил, сургуульдаа явалгүй гэрийнхэнтэйгээ хамт байх хүмүүс ч зөндөө байна. Тухайлбал, Мон-Турк сургуулийн нэг ангийн ихэнх хүүхдүүд өнөөдөр чөлөө авах хүсэлтэй байгаагаа багшдаа дуулгаж, ямар ч шалтгаангүйгээр хичээлдээ суухгүй гэдгээ мэдэгджээ. Энэ мэдээж эцэг эхчүүдийн шийдвэр байх. Мөн “бүлэг” иргэд ажил, сургуульдаа явахгүй байгааг замын ачаалал харуулж байна.
Дэлхийн сүйрэх тухай энэ дуулианаар үүрэн телефоны операторууд ашгийг нэг хүүлж байх шиг байна. Өчигдөр орой л гэхэд дүүгийн утсанд 30 гаруй мэссэж ирсэн. Ихэвчлэн ангийнхнаас байсан. Тэд “баатарлагаар шалтгалаа өгч, эр зоригтойгоор үхэцгээе” гэсэн мессеж нисгэцгээж байна.
Харин хамгийн хөгжилтэй нь Титаникийн түүхийн өнөөдөр манай монголчууд давтаж эхэлжээ. Учир нь нэг танилын маань аав ээж нь өнөөдөр гэрээсээ гаралгүй тэврэлдээд хамт унтахыг хүсчээ. Одоо ч тэд тэврэлдээд унтаж байгаа.
Б.Даваа
























































Сэтгэгдэл (87)