Г.Оюунгэрэл хатагтай өнөөдөр дэлхий сөнөнө хэмээн аль дээр үеэс мэдэгдсэн. Тэрээр "Сонгууль болохгүй. Арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий сөнөнө. Тиймээс би бэлтгэлээ базааж, гадаадад байгаа ах дүү нараа дуудсан" гэж байв. Харин өнөөдөр твиттер, фасебүүкээр түүнийг шоолсон хүмүүс олон байна. Тиймээс ч Г.Оюунгэрэлд орифлеймчид ихэд дургүйцэж байгаа юм байна. Хэдийгээр хатагтай Г.Оюунгэрэл МАХН-д элсэж, МАХН-аас нэр дэвшсэн ч түүнийг "Орифлеймынх" хэмээн овоглодог. Дэлхий сөнөх асуудал дээр ч орифлеймын нэр ихээхэн гарч байгаад орифлеймхан бухимдан, Г.Оюунгэрэлийг МАХН-аараа овоглоод яв хэмээн бухимджээ.
Б.Золбоо
























































Сэтгэгдэл (14)