
МУСГЗ, доктор, профессор Г.Аким “Туульс хайлдаг уулс” нэртэй номынхоо нээлтийг өчигдөр Улсын төв номын санд хийлээ.

МУСГЗ, доктор, профессор Г.Аким “Туульс хайлдаг уулс” нэртэй номынхоо нээлтийг өчигдөр Улсын төв номын санд хийлээ. Тэрбээр энэхүү номдоо өнөө цагт тулгамдаад буй байгаль орчны асуудал, түүнээс гарах арга замын талаар бичсэн ажээ. Түүнчлэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, зохиолч, дуун хөрвүүлэгч Го.Аким гуай туульс хайлдаг нутгуудаар явж, туульс хайлсан газар орны талаар магтан, эртний туульсад эдгээр газар нутгийг хэрхэн дүрсэлснийг биеэр очиж мэдэрснээ өгүүлсэн байна.