“Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан Ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас “А” танхимд;
Өнөөдөр дөрвөн байнгын хорооны ажлын хэсэг хуралдана. Тодруулбал, “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан Ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас “А” танхимд;
• Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас “Б” танхимд;
• Сэтгэцийн эрүүл мэндийн тухай /Шинэчилсэн найруулга/ болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас “В” танхимд;
• Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн/ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын дэд хэсгийн хуралдаан 13.30 цагаас 334 тоот өрөөнд.
Жич:-“Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн шинэчлэл” сэдэвт дугуй ширээний уулзалт ярилцлага 12 дугаар сарын 24-ний өдрийн Даваа гарагийн 15.00 цагаас Корпорайт зочид буудлын хурлын танхимд;
-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг 12 дугаар сарын 25-ны өдрийн Мягмар гарагийн 15.00 цагаас “В” танхимд.























































