
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан өөрийн байр сууриа илэрхийлж, ҮХЦ-ийн дүгнэлт болон эрүүгийн хариуцлагын асуудлыг хооронд нь ялгаж ойлгох ёстой хэмээн онцоллоо.
Тэрбээр: “Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг даргалсныхаа төлөө төрийн эрхийг хууль бусаар авсан гэх үндэслэлээр эрүүгийн ял сонссон тохиолдол огт байгаагүй. Харин өнөөдөр Монгол Улсад ийм нөхцөл байдал үүсээд байна.
Мэргэжлийн байгууллагууд, хуульчид олон талаас нь авч үзэж, тайлбарлан, эцсийн шийдвэрийг хуульд нийцүүлэн гаргана гэсэн хүлээлттэй байна. Улсын Их Хурлын шийдвэр гэдэг бол хэн нэгэн хувь хүний шийдвэр биш. Хэрэв өнөөдөр гишүүн Х.Булгантуяаг төрийн эрхийг хууль бусаар авсан гэж үзэж байгаа бол тэр хүн өнөөдөр ажлаа хийж байгаа юу, ямар тамга тэмдэг, эрх мэдэл хэрэгжүүлж байгаа вэ гэдэг асуултыг өөрсдөөсөө асуух ёстой.
УИХ-ын дэг гэдэг бол хэн хурал даргалж байгаагаас үл хамааран хэрэгжих ёстой процесс. Гэтэл зарим хуульчид зориудаар улс төрийн өнцөг гарган тайлбарлах тохиолдол ажиглагдаж байна. Гэсэн ч хуулийн байгууллага хуулийг хоёрдмол утгагүйгээр хэрэглэнэ гэдэгт би итгэлтэй байна.
Түүнчлэн Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт болон эрүүгийн асуудал нь хоорондоо тусдаа ойлголт. Үндсэн хуулийн Цэцээр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх нь нэг асуудал бол эрүүгийн хэрэг үүсгэн яллах асуудал нь огт өөр асуудал юм.

























































Сэтгэгдэл (1)