Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Нелсон Манделагийн биеийн байдал муудаж, эмнэлэгт хүргэгдсэн билээ. Түүний уушигны өвчин хүндэрч, ярьж чадахгүй болсон хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан. Харин тэрбээр өнгөрсөн долоо хоногт мэс засалд орж, цөсний чулуугаа авахуулсан бөгөөд өчигдөр эмнэлгээс гарч гэртээ эмчлүүлж байна. Одоо 94 настай Нелсн Мандела улс төрийн ажилд оролцдоггүй, хааяа улс орныхоо нийгмийн байдлын талаар байр сууриа илэрхийлдэг болжээ. Тэрбээр хамгийн сүүлд Өмнөд Африкийн улс 2012 Хөл бөмбөгийн ДАШТ-д олны өмнө үзэгдсэн юм.Нелсон Мандела Өмнөд Африкийн бүрэн төлөөллийн ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгч. Өмнөд Африкийн шүүхээс түүнийг арьс өнгөөр ялгавардан гадуурхахын эсрэг хөдөлгөөнийг толгойлж байхдаа хорлон сүйтгэх ажиллагаа болон бусад гэмт хэрэг үйлдсэн гэж ял шийтгэжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу Мандела шоронд 27 жил хоригдсоны нэлээд их хугацааг Роббен арал дээрхи шоронд өнгөрүүлсэн юм. 1990 оны 2-р сарын 11-нд шоронгоос суллагдсаныхаа дараа Мандела эвлэрэл, хэлэлцээг дэмжиж, Өмнөд Африкийн олон арьстны ардчилал руу шилжих шилжилтийг удирдахад хувь нэмрээ оруулжээ. Мандела 40 гаруй жилийн дотор 100 гаруй шагнал авснаас хамгийн нэр хүндтэй нь 1993 оны Нобелийн энхтайвны шагнал юм.























































