Өмнөговь аймгийн Оюутолгойн ордын баяжуулах үйлдвэрийн нээлт өнөөдөр болж байна. Нээлтийн ёслол уурхайн талбайд эхэлж байгаа бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, төслийн хөрөнгө оруулагчдын
төлөөлөл, компанийн ТУЗ, Засгийн газар болон УИХ-ын зарим гишүүд оролцох аж. Нээлтийн арга хэмжээний зочдыг ОТ төслийн Дэд Ер-гч Санждорж, Бизнесийн
хэлтсийн Дэд Ер-гч Айван Велла нар төслийн талбайд угтан авч байна.
Баяжуулах үйлдвэрт ажиллах 800 хүн ажлын байрандаа хагас жилийн өмнөөс ажиллаж эхэлжээ. Үйлдвэр хоногт 100 мянган тн, жилд 35 сая тн хүдэр боловсруулах хүчин чадалтай юм байна. Гэхдээ үйлдвэрлэл эхлэнгүүт экспортод гаргахгүй, тасралтгүйгээр нийлүүлэх боломжтой болох үедээ л урд хөрш рүү зөөж эхлэх аж. Энэ хугацаа 3-6 сар байх бололтой. Ямар ч байсан ирэх жилийн эхний хагаст экспортоо эхлүүлнэ гэсэн тооцоог төслийнхөн гаргажээ.
























































Сэтгэгдэл (6)