Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МУИС-ийн төлөөх “анти-реформ” муу ёр биш биз?

2011-11-03
0
ЖИРГЭХ

   Тэр жил ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МУИС-ийн дугуй танхимд лекц уншихаар орж ирэв. Эдийн засгийн ч бил үү, эрх чөлөөний ч бил үү, ямар ч л гэсэн нэг л их хүчтэй хямралын салхинд цохиулан хүч тэнхээгээ алдсан оюутнуудын нүдэнд нь оч гэрэлтүүлж, босч алга таштал нь хэдэн үг хэлсэнсэн. Тэрээр “Дэлхийн №1 сургууль бол Харвард, харин Монголын №1 нь МУИС. Тэгэхээр та бүхэн бол Монголын Харвардын оюутнууд юм аа. Сайн байцгаана уу? Харвардынхаан!” гэж тэнд цугласан оюутнуудын цөсийг хөөргөж билээ.

   Үнэхээр л Монголын хамгийн баялаг түүхтэй ууган сургууль бол МУИС. Тэртээ 1942 оноос хойш саяханыг хүртэл өсөн дэвжиж, өргөжиж хөгжсөөр ирсэн. Одоо харин хөгжлийн гэхээсээ илүү хөсрийн зам руу төр засагтайгаа, Төмөр-Очиртойгоо хөл нийлүүлэн өнхрөн өвгөрөх гээд байна уу даа.

   Аль ч нийгэмд, аль ч улс орон одоо миний хэлэх гэж байгаа шиг ийм хачин “refresh” хийж байгаагүй. Хэлэхэд баяртай бус байгаа ч МУИС маань төгсөлтийн  шалгалтгүй болоод зогсохгүй судлах хичээлийнх нь кредит цаг нь (эсэргүүцлийн жагсаалын эзэн) хүрч байвал диплом бичих эсэх нь оюутны өөрийнх нь хүсэл, тачаалын хэрэг юм гэнэ. Дэлхийн хэмжээний сургуулиудийг эрэмбээр нь жагсаатал Монголын “Харвард” маань 116-д толгойгоороо тоглож, тоосноосоо бусгаж яваа харагдана. Тэгээд одоо бүр шалгалтгүй төгсгөдөг сургууль болсоноор хэд рүү орж, юугаараа тоглох нь ойлгомжтой.

   Одоо төгсөлтийн шалгалтгүй болж байгаа юм чинь цаашлаад элсэлтийн шалгалтгүй болох юм байна. Улсдаа №1 МУИС маань төгсөх шалгалтгүй болчихоор дараагийн №1,  №2, №3  сургуулиуд нь даган баясаж, үнэлж цэгнэх шалгуур босгогүй болж олон улсад онигоо болох нь. Ингэснээр эрдэмтэн, судлаачдын олон жил ярьж байгаа чанаргүй боловсон хүчин, боловсролын доройтол буурах биш, нэмэгдэх биш үржигдэх болно. Арай  ерөнхий сайд С.Батболд энэ жил боловсролын салбарт шинэчлэл /реформ/ хийнэ гээд байсан нь энэ юм биш биз. Ё.Отгонбаяр сайд ерөнхий боловсролын хүрээнд Кембрижийн стандартыг нэвтрүүлэх луглагар том төсөл хэрэгжүүлж байгаа бол ерөнхий сайд маань дээд боловсролын хүрээнд “Шалгалтгүй” стандартыг нэвтрүүлж байгаа нь нөгөө том реформ нь юм байх даа.  Уул нь аливаа асуудлын нарийн ширийнийг мэдэж л баймаар юм. МУИС маань 13 мянган оюутантай, жилд гурван мянга орчим оюутан төгсөхөөс хоёр  мянга гаруй нь босго шалгуур дээгүүр арайхийн харайж, бусад нь “элэгдүүлэн” унадаг. Манай хойд хөршийн Москвагийн их сургууль гэхэд шалгалтгүй болох байтугай бүр энэ онд зургаан жилийн сургалттай болно гэж байх юм. Гэтэл манайх...

   Жишээлбэл, бакалаврын зэрэг шалгалтгүй бас диплом бичилгүй хүртсэн эрхэм, дээд боловсролтой оюутан та гадаадад магистраар сурна гэж бодож байвал ёстой л нөгөө “горьдсоны гарз, голионы баас” гэгч нь болох байлгүй. Аль ч улс оронд шалгалт өгөөгүй, диплом бичээгүй төгссөн гэвэл мэл гайхаж, цэл хөхрөх биз. Монгол орон нийслэлдээ 160 мянган оюутантай гэсэн тоогоороо дэлхийд “Гран при” авсан. Тэдний 13 мянга нь МУИС-д суралцагсад. Хоёрт агуу Нэгдсэн улс  оржээ.

   Монголын биш АНУ-ын Харвардын их сургуулийг авч үзье. Аль хичээлийн шинэ жил эхлэнгүүт бүх шалгалтын хуваарийг гаргаж, багш оюутнууддаа зарладаг. Мөн шалгалтыг маш хатуу хяналттай гурван цагийн турш авдаг бөгөөд ямар ч хүндэтгэх шалтгаантай байсан шалгалт өгөөгүй л бол төгсөхгүй. Харин Монголын “Харвард”-ын хувьд шалгалт авахаас хоёр долоо хоногийн өмнө зарлаж, ум хумгүй болсон болоогүй авч, оюутнуудын дүнг хооронд нь хольж сольж бантан хутгадаг. Одоо бүр зарлах ч шаардлагагүй болж байх шиг байна.

   Саяхан болсон унасан хичээлийн кредит цагийн мөнгө өндөр байна гэсэн голлох шалтагтай эгдүүтэй эсэргүүцлийн жагсаал ч дахин болохгүй. Яагаад гэвэл унана гэж хэзээ ч байхгүй.

   Манайх шиг оюутнууддаа ийм сонин хэлбэрээр халамж тавьдаг улс орон гариг ертөнц дээр хаа ч байхгүй. Эхлээд сар бүр 21, 70 мянга, дараа нь сургалтын төлбөрийн талыг, тэгээд он гараад сар бүр “Май шоуд!” гэж 70 мянга, адаг сүүлдээ “Хөөрхийс, Монголын баялаг, ирээдүйн эзэд, оюутнууд минь шалгалтандаа унаад, кредитийн мөнгө төлж чаддаггүй юм чинь зовоогоод яахав, шалгалтгүй болгоё” ч гэх шиг. Үүний гайгаар дуртай нь “хандив” өргөж МУИС-ийн босгоор бүжиглэн орж, жүжиглэн төгсөнө шүү дээ.

   “Ээ гялай шалгалтгүй болж, ашгүй минь диплом бичих хэрэггүй болж, сарын “аваанз” буух дөхөж байна, бүгдийг нь нийлүүлж байгаад зад найрлая  гэж ярих оюутнууд хэд байх бол. Энд л жинхэнэ үндэсний аюулгүй байдал гэдэг нь хөндөгдөх биз. Дараа нь нөгөө л нэг улиг болсон арилж өгдөггүй архидалт, гэр бүл салалт, ажилгүйдэл цэцэглэн хөгжинө. Ийм үед хэн ч билээ нэг ухаантны хэлсэнчлэн “Гахай давраад гадаадад гарахгүй, нохой давраад ном уншихгүй” гэдэгчлэн юу ч хийж чадахгүй, худлаа дороо дэвхэрсэн, эх орны хишиг, ээж аавын тэтгэвэр, групп, тэтгэмжийн мөнгөө хоног тоолон хүлээсэн хог шаар болно. Болно биш ээ, болгох гэж байна. Реформын ирээдүйг харсан багахан зөгнөл энэ. Монгол хүн амны билэгээс ашдын билэг гэдэг. Муу ёр байгаа даа.

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орос, Монголын худалдааны шинэ боломжууд нээгдэж байна
    13 цаг 42 мин
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
    16 цаг 26 мин
  • Дональд Трампын гэр бүлтэй холбоотой криптовалютын ханш 50 хувиар унажээ
    16 цаг 53 мин
  • Дэлхийн хамгийн гүн далайн бүсээс асар хүчтэй галт уулын дэлбэрэлтийн ул мөр олджээ
    17 цаг 0 мин
  • Өвлийн идшээ базаахад өрхийн хэтэвч нимгэрч байна
    17 цаг 14 мин
  • ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд "Royal dance" баг түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо
    17 цаг 23 мин
  • Өвлийн элсэлтийн шалгалт 12 сарын 19-23-нд болно
    17 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    17 цаг 44 мин
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    Уржигдар 22 цаг 31 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    Уржигдар 22 цаг 13 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    Уржигдар 13 цаг 29 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    Уржигдар 13 цаг 14 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    Уржигдар 12 цаг 00 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    Уржигдар 11 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    2026-11-27
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    2026-11-27
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    2026-11-27
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    2026-11-27
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК