Байгалийн гоц үзэгдэл, шинжлэх ухааны нээлтүүдийг хүргэдэг "National Geographic" сэтгүүл 2012 оны хамгийн хачирхалтай 10 нээлтийг нэрлэжээ.

1. Энэ хэний нүд вэ? АНУ-ын Флорида мужаас олдсон цэв цэнхэр, аварга нүдний эзэн хэн болохыг мэдэх гэсэн хүмүүс интернэтээр дүүрэн байлаа. Харин хэдхэн хоногийн дараа Загас, зэрлэг амьтдын нийгэмлэгээс энэ нь сэлмэн загасны төрөлтний нүд гэдгийг олон нийтэд зарласан юм. Флоридагийн Помпана эрэг дээрээс таван иргэн зугаалж яваад энэхүү нүдийг олжээ. Тэд үл мэдэх олдвороо мөсөн хайрцагт хийж эрдэмтдэд явуулжээ. Бие нь ч олдоогүй хачирхалтай энэ нүдний эзнийг зарим нь аварга махчин загасных гэсэн бол ДНК-гийн шинжилгээгээр сэлмэн эсвэл туна загасны төрөл гэж тогтоосон аж. Гэхдээ цэнхэр нүдний эзэн одоо хүртэл өөрийн биеэр олдоогүй, нууц бүрэн тайлагдаагүй л байна.

2. Австралийн иргэн Луси Күүк нэгэн хачирхалтай зарааг олжээ. Амьтад янз бүрийн нөхөн үржихүйн эрхтэнтэй байдаг ч энэ зарааных дөрвөн суваг толгой-той гэдгээрээ эрдэмтдийн сонирхлыг татаж байна.

3. Вьетнмаас олсон энэ нарийхан загас бол өөрийн төрлийн 22 дахь зүйлийн загас. Хачирхалтай нь энэ загасны нөхөн үржихүйн эрхтэн нь амных нь хойно байдаг гэдгээрээ бусад төрөл, зүйлийн амьтдаас ялгарч байгаа аж. Маш олуулаа, сүргээрээ амьдардаг Phallostethidae нэртэй загасны хувьслыг сүргийн амьдралд нь өөрчлөлт орсонтой холбоотой гэж эрдэмтэд тайлбарлаж, илүү гүн судлахаар ажиллаж байна.

4. Зогдортой арлсан болгоныг эрэгчин гэж хүмүүс боддог. Ихэнхидээ тийм байдаг. Харин Бостванаас олсон энэ арслан бол эрэгчиний "баг" зүүсэн эм арслан. Нутгийн анчин өмнө нь 2002 онд зогдортой эм арслантай мөн тааралдаж байснаа дурджээ. Ийм өөрчлөлт нь эм арслангийн дааврын өөрчлөлттэй холбоотой гэж үзсэн бөгөөд бусдаасаа хүчирхэг байж, сүргээ хамгаалж, хоол олж идэхэд нэмэртэй гэжээ.

5. Эрдэмтэд Хятадаас нээж, илрүүлсэн энэ зөөлөн хуягт яст мэлхийний учрыг олох гэж багагүй хугацаа зарцуулах хэрэгтэй болжээ. Дэлхийн ихэнхи амьтан бие засах, өтгөн ялгаруулах сүв нь хойноо байдаг. Тэгвэл энэ бусдаасаа өөр царайтай амьтан ондоо. Энэ яст мэлхий амныхаа дээр хамар биш харин шээс ялгаруулах сүвтэй юм. Тэдний шингэн боловсруулах эрхтэн нь бөөр биш харин аман дотроо байрладаг болохыг эрдэмтэд илрүүлжээ.

6. Дэлхийн хамгийн урт хөлтэй амьтан Калифорни мужийн Силикон Валлид амьдардаг гэдгийг хүмүүс энэ жил л олж мэдлээ. Illacme plenipes буюу олон хөлтийг анх 1928 онд шинжлэх ухааны бүртгэлд оруулж байжээ. Нуруугаараа үсэрхэг энэ шавжийн эр нь 550 хөлтэй бол эмэгчин нь 750 ширхэг хөлтэй байдаг. Бүр хачирхалтай нь Illacme plenipes бол хүний чигчий хуруунаас ч жижиг хэмжээтэй амьтан юм.
7. Дэлхий дээр байдаг цорын ганц цагаан өнгөтэй аварга загасыг ОХУ-ын нутгаас олжээ. Хоёр метр урттай түүнд "мөсөн уул" гэсэн нэр өгсөн бөгөөд яагаад бусдаасаа өөр өнгөтэй байгаа нь эрдэмтэд болон загасчдын анхаарлыг ихээр татаж байна. Ялангуяа "мөсөн уул"-ын сүрэгт өөртэй нь адилхан нэг ч цагаан махчин загас байхгүй нь гайхмаар. Тэр дэлхий дээрх цорын ганц цагаан аварга загас уу гэдэгт эрдэмтэд хариулахыг хичээж байна.
8. Венус нэртэй энэ муур өөрийн төрөлтнөөсөө шинжлэх ухаанд хамгийн алдартай нь болж байна. Учир нь түүний биеийн нэг тал нь саарал, эрээн өнгөтэй бөгөөд нүд нь цэнхэр байхад нөгөө тал нь шаргал арьстай, ногоон нүдтэй юм. Нэг муур хоёр өөр өнгийн нүдтэй байх тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Мөн яагаад цэнхэр нүдтэй байгаа нь ч олны анхаарлыг татжээ. Эртний домогт хоёр тал нь өөр чөтгөрийн төрлийн муурын тухай гардаг. Харин энэ бол энгийн нэг эрх, гэрийн тэжээмэл муур, Венус.

9. Замгийг бид энгийн нэг ургамал гэж боддог. Тэгвэл амьтад шиг санах ойтой байдгийг Сиднэйн их сургуулийн эрдэмтэд нотолсон байна. Туршилт хийхэд замаг нь өмнө нь явсан замаараа дахиж явах чадвартай нь тогтоогджээ. Усанд чихрийн уусмал байрлуулахад замаг 120 цагийн дараа ч өмнөх замаараа явж чихрийн уусмал дээр очсон байна. Тархигүй хэрнээ ийм урт хугацаанд санах ойтой байгаа нь ургамал судлаачдын толгойг гашилгаж байгаа юм.

10. 7.7 мм хэмжээтэй өчүүхэн жижиг мэлхий. Эмэгчин нь хамгийн томдоо 7.9 мм л хүрдэг. Шинэ Гвинейн ширэнгэн ойгоос өмнө 8.3 мм хэмжээтэй мэлхий олж байсан бөгөөд энэ жилийн нээлт дэлхийн рекордыг эвдэж байгаа юм. Дэлхийн хамгийн бяцхан мэлхийг нээсэн эрдэмтэн Аустин ийм төрлийн мэлхий зөвхөн Шинэ Гвиней биш өөр олон орны ширэнгэн ойд байх магадлалтай гэж үзжээ.
24tsag.mn

Сэтгэгдэл (4)