БНСУ-д аялал жуулчлалын визээр нэвтрэн орж ирээд байхдаа хулгай хийсэн Монгол улсын иргэн ээж , охин хоёрыг өнгөрсөн баасан гаригт Пусан хотын цагдаагийн газраас саатууллаа.
БНСУ-д аялал жуулчлалын визээр нэвтрэн орж ирээд байхдаа хулгай хийсэн Монгол улсын иргэн ээж , охин хоёрыг өнгөрсөн баасан гаригт Пусан хотын цагдаагийн газраас саатууллаа.
Монгол улсын иргэн 43 настай Х, түүний төрсөн охин 24 настай Ж нар нь өнгөрсөн аравдугаар сард Солонгос улсад аялалын визээр орж иржээ. Тэд визнийхээ хугацааг дуусахаас өмнө эх орондоо буцах төлөвлөгөөтэй байсан хэдий ч Солонгос улсад байх хугацаандаа нийт есөн удаагийн үйлдлээр 12 ширхэг, арван сая орчим воноор үнэлэгдэх смарт утаснуудыг , гар утасны дэлгүүрүүдээс хулгайлсан хэргээр саатуулагдаад байна.
Ээж , охин хоёр гар утасны дэлгүүрт ороод худалдан авах смарт утаснуудыг үздэг ба энэ үедээ Солонгос худалдагчдын нүдийг хариулж байгаад Монголд хэрэглэж болох хамгийн үнэтэй смарт утсыг хамтран хулгайлж , улмаар Пусан хотын метрон дахь тээш хадгалах хайрцаганд хадгалж байсан ажээ.
Тэднийг Солонгос улсаас хууль бусаар өөрийн болгосон гар утаснуудыг эх орондоо аваачиж худалдан борлуулах зорилгоор хулгай хийж байсан нь тогтоогдон шалгагдаж байна гэж Пусан хотын цагдаагийн газраас мэдээлсэн байна.
Б.Чимэг
























































Сэтгэгдэл (19)