Дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн 2026 оны 3 дугаар хуралдаан 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж 7 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын тухай" асуудлыг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн"
-"Өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай" асуудлыг дүүргийн менежер Э.Чинзориг
-"Дүүргийн төсвийн хөрөнгөөр 2026 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний явцын тухай"
-"Дүүргийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" асуудлуудыг дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл
-"Төрийн цол, одон, медальд дэмжин уламжилсан тухай"
-"Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тов, дараалал тогтоох тухай"
-"Бусад" асуудлуудыг дүүргийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань нар тус тус танилцуулж хэлэлцэн шийдвэрлэлээ.
Дүүргийн ИТХ-ын 9 дүгээр ээлжит хуралдаан 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хуралдуулахаар товлон зарлалаа.






















































