Дүүргийн ИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны 2026 оны 4 дүгээр хуралдаан 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж 2 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"Хүүхдийн тусламжийн 108 утсаар ирж буй дуудлага мэдээлэл, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан багаас авч хэрэгжүүлсэн ажлын тайлангийн тухай"
-"2026 оныг Хүүхдийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Сүхбаатар дүүргийн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны хийж хэрэгжүүлж буй ажлын тухай"
асуудлуудыг дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Доржсугар болон дүүргийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Саранхөхөө нар танилцуулж хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.






















































