Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлогын хорооны 2026 оны 4 дүгээр хуралдаан 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж 5 асуудал хэлэлцлээ.
Тус хуралдаанаар:
-"Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын тухай"
-"Дүүргийн Засаг даргын дэргэдэх Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн үйл ажиллагааны тухай"
-"Дүүргийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийн үйл ажиллагааны тухай"
асуудлуудыг дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Доржсугар
"Дүүргийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн үйл ажиллагааны тухай" асуудлыг дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Д.Ичинноров
-"Дүүргийн Засаг даргын дэргэдэх Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн орон тооны бус салбар зөвлөлийн үйл ажиллагааны тухай" асуудлыг дүүргийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч дарга О.Болор-Эрдэнэ нар тус тус танилцуулж хэлэлцэн шийдвэрлэлээ.






















































