“Камертон”
хамтлагийн дуучин А.Мэнд-Амар хоёр дахь амьдралаа зохиож, хоёр дахь
үрийнхээ зулайг үнэрлэхээр зэхэж байгаа тухай мэдээлэл цацагджээ.
“Камертон” хамтлагийн дуучин А.Мэнд-Амар хоёр дахь амьдралаа зохиож, хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэхээр зэхэж байгаа тухай мэдээлэл цацагджээ. “Монгол газар”-ын удирдах албан тушаалтан Мээдээгийн хайрыг булаасан бүсгүйг н.Болороо гэдэг аж. Загвар өмсөгч энэ бүсгүй реклам сурталчилгаанд тоглож олонд танигдаж байсан. Тэрбээр Мээдээтэй дотносоод удаж байгаа бөгөөд саяхнаас харилцаагаа олны өмнө ил гаргасан байна. Учир нь н.Болороо хөл хүнд болсон аж. Үр хүүхдээ төрүүлэхээр шийдсэнийг бодоход дуучин Мээдээ н.Болороог эхнэрээ гэдгийг удахгүй албан ёсоор зарлах биз.
А.Мэнд-Амарын анхны эхнэр нь дуучин Р.Лхамаагийн төрсөн дүү Р.Есүй байсан юм. Р.Есүй ч нэгэн цагт О.Балжинням аваргын бэр явсан. Хосууд хоёр жилийн өмнө салснаар Р.Есүй өдгөө дэлгүүрийн бизнест ханцуй шамлан, хотын хүүхнүүдийн загварлаг хувцсаар гоёж яваа.
Д.Идэр

























































Сэтгэгдэл (1)