Шинэ жилийн баярын өдөр буюу өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд “Магнай трейд” ХХК, “Синчи ойл” ХХК-иуд АИ-92 шатахууныг 1670 төгрөгөөр худалдаалж эхэлсэн. Харин өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн “Сод монгол” компани АИ92 шатахууны үнийг литр тутамд нь дахин 50 төгрөгөөр нэмж, 1670 төгрөгөөр худалдаалж эхэлсэн байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас шатахуун импортлогчдыг 50 төгрөгөөр үнээ нэмсэн нь үндэслэлтэй гэж өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-нд мэдээлж байсан юм. Харин дээрхи гурван компани ямар учраас шатахууныг литр тутамд нь 100 төгрөгөөр нэмээд байгааг ШӨХТГ-ын эх сурвалжаас тодруулахад “Манайхаас улсын байцаагчдаас бүрдсэн шалгалтын комисс гарч, шатахуун импортлогчдын үнээ нэмсэн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа” гэв.
























































Сэтгэгдэл (3)