Өвөр Монголын Алшаа аймагт Цагаан сарын баярыг угтан өв, уламжлалаа сэргээх зорилгоор Цагаан сарын ул боов хийх нэгэн сонирхолтой тэмцээн болжээ. Уг тэмцээнд 74 хүний, 20 төрлийн 123 ширхэг бүтээл оролцсон байна. Шүүгчид хэв байдал амт, билэгдлийн утга агуулгыг харгалзан ялагчыг тодруулжээ. тэмцээнд Алшаа баруун хошууны малчин Далай тэргүүн байранд тодорч, Алшаа зүүн хошууны Энхбуян хоёрдугаар, Эрдэнэ-Чулуу гурав дугаар байрт орсон байна. Тэднийг 5000 юань, 2000 юань, 1000 юанаар шагнасан байна. Энэ сонирхолтой тэмцээнийгАлшаа зүүн хошууны утга урлагийн холбоо, Алшаа зүүн хошууны үндэсний хэрэг эрхлэх товчоо, Алшаа зүүн хошууны соёлын ордон хамтран зохион байгуулжээ.





















































Сэтгэгдэл (5)