Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газар мэргэжилтэй ажилтан бэлтгэх ажлаа эхэллээ

2013-1-06
0
ЖИРГЭХ

 734053_544029672275612_2098105162_nШинэчлэлийн Засгийн газар ирэх дөрвөн жилд 150 мянган ажлын байр бий болгох зорилт тавьсан. Засгийн газар байгуулагдсан цагаас эхлэн энэ чиглэлд онцгойлон анхаарч, тусгайлсан яам байгуулан хариуцуулж, оролцогч талуудтай олон удаагийн яриа хэлцэл хийсний дүнд “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрийн нарийвчилсан төлөвлөгөөг бэлэн болгоод байгаа юм.

   Улс орны бүтээн байгуулалт, иргэдийн амьжиргаатай холбоотой энэ том ажлын бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа, төрийн болон оролцогч байгууллагуудын ажлын уялдаа ямар хэмжээнд дээшилснийг биечлэн харж, үүрэг чиглэл өгөхөөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрөгч бямба гарагт Хөдөлмөрийн төв биржид ажиллалаа.
   Дээрх хөтөлбөрийн хүрээнд хийх эхний алхам бол Засгийн газраас хэрэгжүүлэх их бүтээн байгуулалтад оролцох аж ахуйн нэгжүүдийн захиалгын дагуу 2013 оны 2-6 дугаар сард шаардлагатай мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэх ажил юм. Ажил олгогчдын зүгээс уул уурхай, барилга, зам, тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт ажилтан хэрэгтэй гэсэн захиалга ирүүлсэн бөгөөд тэднийг Засгийн газрын дэмжлэгтэйгээр богино хугацаанд бэлтгэн ажлын талбарт гаргана. Өмнө нь ийм сургалтыг 10 сарын хугацаатай явуулдаг байсан бол энэ удаад хоёр дахин богино, өөрөөр хэлбэл 5-6 сарын дотор мэргэжилтэй ажилтнуудыг төгсгөх юм. Ингэхдээ эхний хоёр сар танхимд хичээллэн суурь мэдлэг олгоод, дараагийн саруудад захиалагч байгууллага дээр үйлдвэрлэлийн дадлага хийж, онол дадлага хосолсон хэлбэрээр сургалтаа явуулна. Танхимд суралцах эхний хоёр сарын хугацаанд тэдэнд сар бүр 190400 төгрөгийн мөнгөн тэтгэлэг өгөх бол үйлдвэрлэлийн дадлага хийх хугацаанд суралцагч ажил олгогч байгууллагын урамшуулал авна. Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулах энэ сургалтад эхний ээлжинд хөдөлмөрийн насны 6600 иргэн хамрагдаж ажлын байртай болох боломжтой.

   Иргэдээ ажилтай, орлоготой болгох, нөгөө талаас үндэсний бүтээн байгуулалтад оролцох дотоодын ажиллах хүчнийг бодлогоор бэлтгэх энэ ажилд Засгийн газар онцгойлон анхаарал тавьж байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцлоод, олон таатай боломж бүрдүүлсэн ийм хөтөлбөрт иргэд өөрсдөө идэвх санаачилгатай оролцох хэрэгтэй гэлээ. Хөдөлмөр зуучлалын үйлчилгээг харъяалал харгалзахгүй, хүнд сурталгүй хүргэх нэгдсэн сүлжээг бий болгосон тул иргэд шалтаг тоочин гомдоллож суух шаардлагагүйг Засгийн газрын тэргүүн онцоллоо. Учир нь өнөөдрийн байдлаар бүх аймагт хөдөлмөр эрхлэхэд зуучлах төв, нийслэлийн 9 дүүргийн 150 хороонд электрон бирж байгуулаад байгаа. “E-birj” гэгдэх цахим хайлтын системийг удахгүй сумдад нэвтрүүлэх ба ингэснээр байршил, алслал харгалзахгүйгээр иргэд хүссэн ажлын байрандаа зуучлуулах, ажил олгогчид захиалга өгөх нөхцөл бүрдэж байгаа юм. Үүнээс гадна орон нутгийн ажил олгогчдын захиалгыг нэгдүгээр сарын 15-ны дотор нэгтгэн ирүүлэх үүргийг аймгийн Засаг дарга нарт өгсөн тул энэ ажил орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдана гэсэн үг.

   Түүнчлэн, ажилгүй иргэдийн зүгээс байнга хэлдэг нэг гомдлыг энэ удаад мөн эцэслэн шийдсэнийг Ерөнхий сайд тодотгосон. Дээрх сургалтад хамрагдан ажилтай болохыг хүссэн иргэд 24-өөс дээш настай байх ёстой. Мөн төгсөөд ажлын байранд очсоны дараа хөдөлмөрийн үнэлэмжийг нь нэмэгдүүлэхэд анхаарах, үүний тулд сар бүр тухайн мэргэжилтэй ажилтны цалингийн тодорхой хувийг Засгийн газраас даах хувилбарыг ч Н.Алтанхуяг сайд хэлж байв.
   “Нэн яаралтай хэрэгцээтэй байгаа мэргэжлүүдээр суралц, тэгээд үндэснийхээ бүтээн байгуулалтыг гардан хийх үнэ цэнэтэй ажилтан бол. Иргэний ийм бүтээлч оролцоог Шинэчлэлийн Засгийн газар бүх талаар дэмжье” хэмээн Ерөнхий сайд уулзалтын төгсгөлд хэлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • (122.201.18.141)
    Europet ingedeg, zuv, gehdee heregjuulehdee tend baisan humuusees amid turshlaga avbal iluu oilgolttoi bolno
    2013 оны 01 сарын 07 | Хариулах
  • zochin (81.173.172.179)
    bolj bna, ajilgui zaluus maani idevhitei oroltsoosoi bilee
    2013 оны 01 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    34 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    3 цаг 0 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    3 цаг 5 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    3 цаг 8 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    3 цаг 51 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    4 цаг 31 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    5 цаг 3 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    5 цаг 42 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    5 цаг 46 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    5 цаг 47 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    5 цаг 54 мин
  • Архинд харшилтай залуу хятадын үнэтэй архины 1000 гаруй лонх цуглуулга бүрдүүлжээ
    5 цаг 56 мин
  • Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
    5 цаг 56 мин
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    6 цаг 10 мин
  • Талархлын баярын шуурга АНУ-ын зүүн хэсэгт замуудыг үерт автуулж, 900 мянга гаруй хүнийг цахилгаангүй болгов
    6 цаг 22 мин
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • Анхдугаар үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдсан Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ой тохиож байна
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Монголчуудын улсаа ТУНХАГЛАЖ, үндсэн хуулиа БАТАЛСАН түүх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
24 баримт
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК