Хэвлэлтээс удаашраал болж хэсэг хугацаанд завсардаад байсан жолооны үнэмлэх дахин хэвлэгдээд багагүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд иргэдийг хүлээлгээд байсан үнэмлэхийг хэвлэж дуусчээ.Харин одоо иргэд жолооны үнэмлэхээ авах л үлдсэн байна. Тухайлбал, жолоодох эрхийн үнэмлэхээ гээгдүүлээд дахин авахаар материалаа бүрдүүлж өгсөн иргэдийн үнэмлэх (2012 оны зургадугаар сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл), ангилал ахиулах курст суралцсан жолооч ( 2012 оны есдүгээр сар хүртэл) гадаад иргэдийн үнэмлэх солилт, хүндэтгэх шалтгаанаар шалгалтаас хоцорсон иргэдийн үнэмлэх (БХТН-н байранд шалгалт өгсөн) хэвлэгдэн гарчээ.
Иймээс иргэдийг Замын цагдаагийн газрын Мэргэжил хяналтын хэлтсийн үйлчилгээний зааланд ирж үнэмлэхээ авахыг сануулж байна. Үйлчилгээний танхим ажлын өдрүүдэд 08.00 цагаас 20.00 цаг хүртэл ажиллана.





















































Сэтгэгдэл (6)