АНУ-ын “Бостон
балет” компанийн гоцлол бүжигчин дэлхийн сонгодог урлагийн нэр хүндтэй балетчин МУГЖ Д.Алтанхуяг хоёр хоногийн өмнө эх орондоо ирсэн байна. Тэрээр
“Winter star 2013” буюу алдарт П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлээр "Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам"-ны дэмжлэгтэйгээр энэ сарын 11, 12-ны өдөр тоглохоор ирсэн юм. Түүний санаачлан байгуулсан
“Монголын балетын хөгжил сан" нь энэ оныг “Сонгодог бүжгийг олон нийтэд
сурталчлан таниулах” жил болгон зарлаад байгаа билээ. Ийнхүү “Сонгодог бүжгийг олон нийтэд сурталчлан таниулах” жил болгон зарласны дагуу хэрэгжүүлж байгаа ажлынхаа хүрээнд дэлхийн шилдэг бүжигчдийг Монголд уриад байгаа бөгөөд түүний зочид АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин Ашли Эллис, Аветик Карапетиан нар өнөөдөр манай эх оронд ирлээ.
Т.Хулан




















































