Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Мөнхбаяр Л.Сэргэлэнд ямар учраас 493 сая төгрөг өгөв

2011-11-07
0
ЖИРГЭХ

    МАХН-ын дарга Н.Энхбаяр нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа "Улаанбаатар" хэвлэх үйлдвэрийн хувьчлалын маргаантай холбоотой асуудлаар Л.Сэргэлэн намайг гүжирдэж гомдол гаргасанаа одоо ойлгосон ч мэдүүлгээ буцааж чадахгүй. Учир нь тэр барьцаанд байгаа хүн. Гэхдээ түүнийг хохирсон эсэхийг шүүхээр тогтоогоогүй байхад Улаанбаатар хотын удирдлага хууль зөрчиж, нийслэлийн төсөвт тусгаагүй 500 сая төгрөгийг Л.Сэргэлэнд төлсөн" хэмээсэн юм.

    Тиймээс энэхүү асуудлын мөрөөр орлоо. Баримт харвал Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр өнгөрсөн наймдугаар сарын 3-нд Л.Сэргэлэнгийн хохирлыг нэг тийш болгохоор Өр барагдуулах тухай 589 дүгээр захирамж гаргажээ. Захирамжыг гаргаснаас 14 хоногийн дараа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү захирамжийн дагуу 493 сая төгрөгийг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дансанд шилжүүлснээ мэдэгдэж, энэхүү мөнгийг төсвийн тодотголд тусгуулах арга хэмжээ авахыг үүргэдсэн байна. Тэгэхээр Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр яагаад нийслэлийн төсвийн хөрөнгөөс 493 сая төгрөг гаргуулсан болох нь сонирхол татаж байна.

    Нийслэлийн Засаг даргын 589 дүгээр захирамжид "Улаанбаатар таймс" менежментийн багийн менежментийн гэрээгээр ажиллаж байх хугацаанд мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр хэвлэх үйлдвэрийн барилгыг цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарч хөрөнгө оруулалтыг зогсоосон тул барилгад оруулсан баталгаажуулсан хөренгө оруулалт болох 493 сая төгрөгийг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр барагдуулахыг үүрэгджээ.

    Тэрбээр шүүхийн шийдвэрээр хохирсон эсэх нь тогтоогдоогүй байгаа хүний хохирлыг урьдчилж барагдуулах зорилгоор Нийслэлийн төсөвт тодотгол оруулалгүй 493 сая төгрөг гаргуулахын төлөө ажиллаж байна.

    Нөгөөтэйгүүр Захирамж гаргахдаа "Хангарьд" ХХК-ийн захирал Л.Сэргэлэнг "Улаанбаатар таймс" менежментийн багийн гишүүн гэдгийг менежментийн багийн ахлагч Ж.Саруулбуянтай хийсэн хоёр иргэний хоорондын гэрээгээр баталгаажуулсан аж. Мөн "хэвлэх үйлдвэрийн барилгыг цаашид ашиглах боломжгүй" гэсэн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг захирамж гаргахдаа үндэслэл болгожээ. Гэтэл тухайн үед Мэргэжлийн хяналтын улсын байцаагч "хэвлэх үйлдвэрийн барилгыг ашиглах боломжгүй бус өргөтгөх боломжгүй" гэсэн дүгнэлт гаргаж байжээ. Энэ бүхнийг харгалзан үзэлгүй ийнхүү яарч өр барагдуулсан нь араасаа дуулиан дагуулж орхилоо.

    Ийнхүү хохирогч гэдгийг нь урьдчилж тогтоочихоод байгаа Л.Сэргэлэн анхнаасаа шүүх цагдаагийн байгууллагад хандах сонирхолгүй байжээ. Учир нь тэрбээр шүүх цагдаагийн байгууллагад хандвал давхар асуудал үүснэ гэдгийг мэдэж байсан байна. Энэ тухай нь Н.Энхбаяр "Л.Сэргэлэн 2009 оны сонгуулиар сонгуульд нэр дэвшигчийн штабыг удирдаж байсан Д.Дорлигжав дээр очиж, 500 сая төгрөгөө "алдсан" тухайгаа ярьж, цаадах нь хөөцөлдөж "Өдрийн сонин"-д ярилцлагыг нь хэвлүүлж, Л.Сэргэлэнтэй уулзаж ч үзээгүй Н.Энхбаярын эсрэг ашигласан байгаа юм. Л.Сэргэлэн хуурамчаар бичиг үйлдэж зээл авсан, зээлээ төлөөгүй тул шалгуулаад шүүх дээр ял авах болохоор би мөнгөө "Улаанбаатар таймс" хэвлэх үйлвэрт оруулсан гэсэн тайлбартайгаар хэргээ мөрдөн байцаах газарт буцаалгасан гэсэн. Тэгээд Д.Дорлигжав прокурор болсны дараа Л.Сэргэлэн энэ асуудлыг нэхэмжилж өргөдөл гаргасныг одөө над руу дайрах "далим" болгож "ашиглаж" байгаа ухаантай юм би- лээ. Прокурор, цагдаа хоёр Л.Сэр- гэлэнгийн банкнаас хуурамч баримт бүрдүүлж мөнгө авсантай холбоотой хэргийг "царцааж", "Улаанбаатар таймс"-тай хо лбоотой асуудлыг хэрэг болгож, нэг хүний эсрэг чиглүүлэн "шуурхай" шалгаж эхэлсэн." хэмээсэн юм. Тэгвэл үүнээс өмнө Л.Сэргэлэн "Улаанбаатар таймс" сонины эрхлэгч, "Улаанбаатар" хэвлэх үйлдвэрийг хувьчилж авсан менежментийн багийн ахлагч Д.Чулуунбаатарт өргөдөл гаргаж байжээ. Тэрбээр өргөдөлдөө Ж.Саруулбуянтай байгуулсан гэ- рээний дагуу 40 хувийн ногдол хувиа авах хүсэлтэй байгаа бөгөөд орлуулах төлбөр авах хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ. Гэтэл одоо орлуулах төлбөр авч байгаа нь ямар учиртай вэ гээд олон асуултууд ургаж байна. Л.Сэргэлэн Н.Энхбаярын хэлж байснаар үнэхээр "барьцааны хүн" болсон уу. Аль эсвэл Г.Мөнхбаяр дарга энэ асуудалтай нэр нь холбогдоод байгаа албан тушаалтнуудаа аврахаар нийслэлийн төсвийг "шувтарч" байгаа юм болов уу.

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Орос, Монголын худалдааны шинэ боломжууд нээгдэж байна
    13 цаг 34 мин
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
    16 цаг 18 мин
  • Дональд Трампын гэр бүлтэй холбоотой криптовалютын ханш 50 хувиар унажээ
    16 цаг 45 мин
  • Дэлхийн хамгийн гүн далайн бүсээс асар хүчтэй галт уулын дэлбэрэлтийн ул мөр олджээ
    16 цаг 52 мин
  • Өвлийн идшээ базаахад өрхийн хэтэвч нимгэрч байна
    17 цаг 6 мин
  • ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд "Royal dance" баг түрүүлж, дэлхийн хошой аварга боллоо
    17 цаг 15 мин
  • Өвлийн элсэлтийн шалгалт 12 сарын 19-23-нд болно
    17 цаг 22 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    17 цаг 36 мин
  • CS2-ын солилцоо наймааны бодлого
    Уржигдар 22 цаг 31 мин
  • Депортиво болон Барселона: Каталончууд аваргын байр сууриа хадгалж чадах уу?
    Уржигдар 22 цаг 13 мин
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
    Уржигдар 13 цаг 29 мин
  • Nvidia компани Зүүн Өмнөд Азийн дөрвөн улсад AI сервер нийлүүлэхээ түр зогсоожээ
    Уржигдар 13 цаг 21 мин
  • Их Британийн төрийн үйлчилгээ кибер халдлагын улмаас доголдож, тэтгэмжийн цахим системүүдийг түр хаажээ
    Уржигдар 13 цаг 14 мин
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
    Уржигдар 12 цаг 00 мин
  • Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогт ХОЁР дахиа түрүүллээ
    Уржигдар 11 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна
    Уржигдар 11 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын егөөдсөн мэдэгдэл
    2026-11-27
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    2026-11-27
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    2026-11-27
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    2026-11-27
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Улс тунхагласны баяраар автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй 
  • Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1909 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Баянгол дүүрэг Япон Улсын Ибараки мужийн Намэгата хоттой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улаанбаатарын УТАА У.Хүрэлсүхийн үед буурсан гэдгийг Х.Нямбаатар хэлж байсан БАРИМТ
  • Бат-Үүл: У.Хүрэлсүх бол өвөг дээдсийнхээ хүчирхэг түүхийг товойлгохоор мачийсан хүн
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
24 баримт
  • Сумын заанууд дундаа БААВАРЛАЖ буй Д.Саранцогт гэж хэн бэ?
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК