Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас 2013 оныг "Мазайлааг хамгаалах жил" болгох санал гаргаад байгаа билээ. Монголд 22-хон ширхэг үлдсэн гэх мазаалайг хамгаалах тухай хэлэлцүүлэг өнөөдөр тус яаманд 16,00 цагт болно. Мазаалай баавгай нь дэлхийд устаж үгүй болсон амьтан бөгөөд зөвхөн манай улсад өнөөдрийн байдлаар 8 эм, 14 эр мазаалай бүртгэгджээ. Мазаалайг хайрлан хамгаалж, амьдрах орчныг нь сэргээн тусгайлан бэлтгэсэн орчинд гаршуулан үржүүлэх санаачилгыг Байгаль Орчин, Ногоон хөгжлийн яамнаас гаргаад байна. Түүнчлэн “Мазаалай сан” байгуулж, гадаад улс орнуудын эрдэмтдийг урьж, нэн ховордсон ан амьтдаа хэрхэн өсгөж үржүүлдэг арга туршлагаас нь судлан хамтран ажиллах бодлого явуулах юм байна. Мөн мазаалайг зоопарктай болох, үндэсний баавгай болгох, мазаалай.mn сайт нээх олон нийтийн оролцоог идэвхжүүлэх зэрэг олон санал санаачилга гарчээ.




















































