Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс өнөөдөр иргэдэд татварын хөнгөлөлт,
чөлөөлөлтийн тухай мэдээлэл өгөхөөр сургалт зохион байгуулах гэж
байна.Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татвар төлөгч иргэн жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор жилийн тайлангаа гарган өгч татварын тооцоо хийдэг. Тайлан гаргах явцад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдах, түүнийг нотлох баримтыг бүрдүүлэх шаардлагатай бөгөөд энэ тухай сургалт, зөвлөгөөг Татварын ерөнхий газар болон дүүргийн татварын хэлтсүүд жил бүр зохион байгуулдаг юм.
Сургалт өнөөдөр Хан-Ууд дүүргийн "Иргэний танхим"-д 10,00 цагт эхлэх бөгөөд мөн нөгөөдөр буюу нэгдүгээр сарын 11-нд дахин сургалт явуулах аж.




















































