Буриадын уран барималч Даши Намдаков их аварга Д.Дагвадоржийн уран
баримлыг бүтээжээ. "Их аварга" нэртэй түүний гайхамшигт бүтээл олны
анхаарлыг ихэд татаж байна.
Буриадын уран барималч Даши Намдаков их аварга Д.Дагвадоржийн уран баримлыг бүтээжээ. "Их аварга" нэртэй түүний гайхамшигт бүтээл олны анхаарлыг ихэд татаж байна. Даши Намдаков нь ОХУ төдийгүй дэлхийд алдаршиж буй уран бүтээлч юм. Түүний урласан Чингис хааны хүрэл хөшөө өнгөрсөн хавар Лондон хотын цэцэрлэгт хүрээлэнд тавигдсан нь дэлхий нийтийг шуугиулсан билээ.
Дархан гэр бүлээс гаралтай Даши Намдаков 2000 онд анхны үзэсгэлэнгээ гаргасан байна. Үүнээс хойш түүний бие даасан үзэсгэлэнгүүд Европи, Ази, Америкийн олон оронд гарчээ. Улаан-Үүд хотод өөрийн бүтээлүүдээ худалдаалдаг үнэт эдлэлийн дэлгүүртэй уран гартан 2007 онд гарсан "Монгол" киноны уран сайхны дизайнерээр ажиллаж бйажээ.
Д.Идэр























































Сэтгэгдэл (15)