“ФИФА 2012” шилдэг тоглогчийг өчигдөр зарласан талаар “Guardian”
агентлаг мэдээллээ. Испанийн “Барселон”-ы довтлон тоглогч, Аргентины хөл
бөмбөгч Лионель Мессийг даваа гарагт ФИФА 2012 оны шилдэг тоглогчоор
нэрлэсэн байна.
“ФИФА 2012” шилдэг тоглогчийг өчигдөр зарласан талаар “Guardian” агентлаг мэдээллээ. Испанийн “Барселон”-ы довтлон тоглогч, Аргентины хөл бөмбөгч Лионель Мессийг даваа гарагт ФИФА 2012 оны шилдэг тоглогчоор нэрлэсэн байна. Ингэснээр Лионель Месси уг шагналыг дөрөв дэхь удаагаа хүртэж байгаа хамгийн анхны тамирчин болжээ.
25 настай тамирчин залуу “Алтан бөмбөг” шагналын төлөө тэмцээнд өөрийн багийн тамирчин Испанийн иргэн Андрес Иньесту болон Португалийн Криштиан Роналдог гүйцэд түрүүлжээ.
Өнгөрсөн жилд тэрбээр 91 гоол хийж, 40 настай германы тамирчин Герд Мюллерын амжилтыг давж гарсан.
Шилдэг дасгалжуулагчаар Испанийн шигшээ багийн дасгалжуулагч 62 настай Висенте дель Боске шалгарлаа. Түүний баг 2012 онд Европын аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгуулуулсан бөгөөд хоёр жилийн өмнө дэлхийн аварга болсон юм.
Д.Идэр

























































Сэтгэгдэл (2)