Засгийн газрын шийдвэрээр 2009 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын 100 хувь, дунд ахлах ангийн сурагчдын 40 хувийн сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан сурагчдад үнэ төлбөргүй хэрэглүүлж байгаа билээ. Бага ангид хүүхэд бүрийн сурах бичгийг төрөөс хариуцаж, дунд, ахлах ангийн бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн болон ерөнхий боловсролын сургуульд 3 буюу түүнээс дээш хүүхэд нь суралцдаг өрхийн хүүхдийн сурах бичгийг үнэ төлбөргүйгээр хангаж байна.Зах зээл дээр байгаа бага ангийн сурах бичгийг дамын наймаачид олон янзын арга замаар олж авч дурын үнээр борлуулж байгаа ба эцэг эхчүүд түүнийг худалдан авах шаардлагагүй бөгөөд багш сургуулийн захиргаанаас шаардах эрхтэй юм. Мөн түүнчлэн шийдэгдэхгүй байгаа тохиолдолд Дүүргийн боловсрол соёлын газартай доорхи утсаар /хүснэгт 1/ холбогдон гомдол гаргаж болно.
























































