Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зохиолч Д.Урианхай Н.Энхбаярт хандаж захиа бичжээ

2013-1-09
0
ЖИРГЭХ
МАХН-ын дарга Н.Энхбаяр хандан зохиолч Д.Урианхай шинэ жилээр захиадал бичжээ. Уг захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
   Zohiolch-1 МАХН-ын дарга Н.Энхбаяр хандан зохиолч Д.Урианхай шинэ жилээр захиадал бичжээ. Уг захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

    Сайн байна уу, миний эрхэм дүү ? Би чамайг хаана, аль газар нутгийн шоронд хаалга үүдэндээ харгалзагч манаатай эм­гэнэн суугааг эс мэдэхийн эрхээр сониноор, илээр захидал бариулж, улс тө­рийн нууцлагдмал арга саамыг үл ухах, эрүүгийн ч, иргэний ч хуулийн заал­туудын ээдрээ төвгийг үл ойлгох хувийн буруутай толхи иргэнийхээ л бодол, сэтгэлээр чамайг өрөвдөх, амихандаа өмөөрөх, Мон­голынхоо нийгмийн сэт­гэл­гээний тэнэмтгийг гайх­ширахын учир л эл санаа шулуудан, амаа хам­хин нуруугаа үүрэн алхаж эс тэвчихдээ, нүү­рээр учирч эс чадах ч үгээр уулзсу! гэж бодогдоод энэ­хүү хэрэг багатай хэдэн үгүүлбэрийг таталж суу­нам.

Чи бидэн хоёр олон жилийн дотно анд, олон ч нимгэн, зузаан ном Моск­вад ч, Улаанбаатарт ч цүнх­нээсээ цүнхэндээ, суганаасаа сугандаа, өв­рөө­сөө өвөртөө дамжуулан уншиж зэрэгцсэн номын садан, Эх орон-Монголоо дэлхийн бах болгохыг ха­туул­сан ганц гол зорилгын ахан дүүс билээ л.

Би гэртээ орой, үд­шийн бодлогошролынхоо цагаар эрхэм дүүгийн шинэ ном-“Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй”-г байн байн сө­хөж, анхаарал төвлөрөн суудаг.

Англи хэлээс монгол хэлэнд чадмаг орчуулсан орчин цагийн Өрнийн сон­годог зохиолчдын үгүүллэг, улс төрийн онол сэтгэмжийн дэвтрүүд, орос хэлээс орчуулсан Л.Толстой, Н.Гоголь хоёр их багшийн суут туурь­вилын ботийг чинь ч зав зайнхаа сиймхийгээр хи­чээл гарган хэлтэлж суусан хэвээр.

Нас сүүдэр минь тун өтгөрсөн болохоор залуу­даа Монголоо хайрладаг байс­наасаа хавь тэнцүү­гүй ихээр хайрлах ухаан нит­гэрч, боломж ч “хашги­чиж” Монголоо өрөвдөх, зарим­даа уйлах ч өдөр олшроод, сэтгэлийг минь өеглөх юм хийсэн, тийм гавьяа бай­гуулсан хүмүүс­тээ л ижий, ааваасаа ч илүү хайр хүрдэг болчих­дог юм байна даа, дүү минь! Тэнэг толгойны “эр­гүү” байж ч мэднэ, гэхдээ, би энэ “эргүү үг” алдуулсан толгойныхоо гэмийг ууч­лахыг гагц ижий, аав хоё­роосоо л гуй­на, Бурханаас ч гуйхгүй!..

Дүү минь чи яаж байна?

Бие чинь эрүүлгүй, сэтгэл чинь хүчир хүнд гомдолтой байгааг би сайн мэдэж буй ч /ганц би ч бус Монголын маань чихтэй, нүдтэй, мөрөн дээрээ “хүний толгой”-той хүн бүр мэдэж буй ч/ “Монгол хүн амны бэлгээр” гэж, “гэм­гүй”-д гэтсэн “үнэгэн зэм”-ээр олсон өвчин эмгэг чинь төлдөр сайн илааршиж, сэтгэл оюуны чинь хат цаг өдрөөр зуунгишиж буй биз дээ? хэмээн асуун лавлахыг хүснэм.

Эрхэм дүүгийн “Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй” номд манай нийгмийн удирд­лагын “гал тогоо”-нд олон жилээр уур савсуулан “буцалж” буй олон давхар “ханан цаанах” асуудлыг задлан шинжилсэн, зөв онож тайлбарласан, шинж­лэх ухааны дүг­нэл­тийн чанартай бүтээлүүд орсноороо Монголын нийг­мийн эерэг, сөрөг үйл явцыг бодтой, шинжлэх ухаанчаар ажигладаг, туйлш­рах хандлагаас анги­даар ойлгодог хүнд олон он солигдтол “ширээ­ний ном” болохуйц хэрэг­цээтэй ном болсныг баяр­лан дурьдахыг ч дашрамд хүснэ.

Номын чинь утга агуулгыг бүрдүүлж буй нийтлэл, үгүүлэл, мэдэг­дэл, хэлсэн үг, ярилцла­гууд дотроос би Боб Дело­ны пост-модерн сэтгэм­жийн ноцтой бодрол, бясал­гал агуулсан, эдүү­гээ цагийн хүн төрөлх­төнөөс “хүмүүн орши­хуй”-н ноцтой ноцтой хэдэн асуулт шахамдуулан асуусан шүлгийн эх хий­гээд орчуулга санаанаас эс элэрнэм.

Чи эл алдарт шүлгийг орчуулан толилуулахдаа, өмнөтгөлдөө, уншигчдаас “Хүн юуны төлөө төрж амьдардаг вэ? Ер нь хэзээ хүн болдог вэ?” гэсэн “аймаар” асуулт асуусан байна. Асуултыг чинь одоо би бодохдоо, “Энхбаяр гэдэг монгол сэхээтэн энэ асуултыг хүмүүст тави­хаа­саа илүүтэй өөртөө тавьсан юм шиг байна. Магадгүй, надад ч тавьсан юм болов уу?” гэж ч надад бодогддог болоод байна.

Боб Делоны тэрхүү “Blowing in the wind” шүл­гийг бүрдүүлж буй олон асуултаас “Хүн “Хүн” гэж нэрлүүлэхийн янар хэр хол зам туулдаг бол? Тоож харах хүнгүй хүний дүр эсгэхийн янар толгойгоо хэд дахин гэдийлгэж сурсан байх ёстой бол?!” гэсэн айхтар асуулт бол хүн төрөлхтний түүхийн туршид хүн бүрд тавигдах асуулт байна.

Ном бичгийн ширээ­ний хүнд нэг иргэн ч ард түмэн, нэг уншигч ч ард түмэн, цаашлаад нэг хүн ч нийт хүн төрөлхтөн! Бичсэн үгүүлэл, захидал, орчуулсан бүтээлийг чинь уншсан ганц малчин, ажилчин, улстөрч, хуульч, инженер, бизнесмен, яруу найрагч, жүжигчин, зу­раач, оюунтан, эрдэмтэн байхад л тэр хүн ганц гээд ганцдахгүй, бүхэл бүтэн ард түмэн гэсэн үг, чи бүхэл бүтэн ард түмнийхээ сэтгэл оюунд “гэгээрлийн зул” бадамлууллаа гэсэн үг!

“Blowing in the wind”-ийг чи маш ойлгомжтой сайхан орчуулж сонор­дуулсныг чинь би өөрөө байн байн сөхөхийн зэрэг­цээ надтай уулзахаар гэрээр минь ирдэг залуус, хөгшдөд дандаа уншиж өгдөг. Заримд нь ч чадан ядан тайлбарлах хэрэг ч гардаг. Чиний мэргэнээр онож сонгосон, гадаад хэл, соёл иргэншлийн мэдлэг боловсролын хэшигт дал­лан орчуулсан энэ бэсрэг­хэн шүлгэнд ямар гайхам­шигтай уран хэллэгтэй гүн утга санаа яргаа вэ, Бурхан минь!..

Би бодохдоо, хүний аз жаргалд тийм ч олон, тоо тоймгүй их юм хэрэгтэй байдаггүй байх аа! гэж боддог, харин ч, тун ч тоймтой цөөхөн юм хэрэгтэй байдаг юм шиг санагдах болоод удаж байна. Тэр цөөхний төв голд нь хүмүүн бээр амь амьдралынхаа үнэтэй ча­цуулан боддог, жин тэн­цүүлэн дэнсэлдэг, тэгээд үнэн голоосоо хайрладаг эх орон, ард түмэн хоёр нь л байдаг. Үнэн голоосоо хайрладаг газар шороо, уул устай, сэрүүн тунгалаг ард түмэнтэй хүн л хамгийн дээд, хамгийн аугаа, хамгийн “атаархаж үхэм” аз жаргалтай хүн! Аз жаргалын агуулгын нөгөө том “гольдрол” нь - амьд сэрүүн ард түмэндээ өөрөө хайрлагдах! Өнөөдөр Мон­голын ард түмэн хэ­нийг бусдаас илүү хайрлаж байна вэ, хэнийг сэтгэ­лийнхээ голоос хүндэлж, нулимсаа унаган эвийлэх­дээ эвийлж, нулимсаа ар­чин эмгэнэхдээ эмгэнэж байна вэ? Миний мэдэрч байгаагаар, - ганцхан хү­нийг!.. Чамайг! Шорон­гийн хоригдол Намбарын Энхбаяр чамайг!..

Би хэдхэн өдрийн өмнө сонин уншиж суу­гаад А.Тарковский “Хү­ний амьдралд аз жарга­лаас ч илүү эрхэм нандин юм бий!” гэж хэлсэнтэй таарлаа. Тэр “Эрхэм нандин юм” чухам юу юм бол?! Би бодож бодож, өөртөө нэг хариу олсон минь гэвэл,- “Өөрийнхөө ард түмнээр үүрд хайр­луу­лах түүхэн үйл бүтээхийн зовлон!” гэх бодол! Энэ бодолд чи, чиний амьд­ралын замын Гэрэл, Харан­хуй, түүхэн баярт “Дүүлэлт”, түүхэн эмгэ­нэлт “Газардалт”, ганц үгээр, - Чиний бахархалт амьдрал хөтөллөө. Намайг энэ шинэ бодолд хүргэс­ний чинь төлөө би чамд асар баярлаж байна, дүү минь!

Чиний бичсэн ном, ор­чуулсан бүтээлүүдийг оюун санааны гүн гэгээ­рэл, хөг­жилд дэвшсэн хү­мүүс олон үеэрээ шимтэн уншиж, бод­логоширч, бо­дол ойлголтоо хуваалцаж, мэргэд гэгээд ном хаялцах мэт дагсалдах эевэрүү цагийг миний ч, чиний ч нас эс гүйцэж үзэх магад­гүйг эс үгүйсгэх ч түүх хэрэгтэйдээ түүхэн хөшөө сүндэрлүүлэхээ мэдэх өн­дөр соёлт, жинхэнэ ард­чил­сан ёст эриний түрлэг түрхэ­рэхүйд түүхийн “Өвөл” “Зун” өвөл, зунаа­раа ялгарч, эх орны минь “Үнэн”-ийг шүүн гэрэл­түүлэх хойчийн гэгээн шүүгч үр сад урьд улирсан цагийнхаа өвийг “Авах”, “Гээх” ухаанаар шүүрдэн толилж хэн нь хэн байсныг магадлан тогтоох нь “Өнөөдөр”-ийн архан ши­лээс “Маргааш” залгадаг шиг мадаггүйд баярлалтай ажим!

Боб Делоны асуулт, А.Тарковскийн амьдралд аз жаргалаас илүүтэйд тооцон заавал олж “амт­лах”-аар зүтгэхдээ бусад бүгдийг нулимсан өнөөх “нандин юм” л чиний амьд­­ралын зорилготой давхцаж, алдар хүндэд чинь “Мянганы зам” засаж, тэмцэл, гавьяа, үйлсэд чинь “Хүний гараар бүтээшгүй хөшөө дурс­гал”-ын үл ганхах бат “багана” болж тулаад бай­гаа юм биш үү дээ, хүүхээ?

Эцэст, үг хумихад, эрдэмт хүнд өчүүхмэд өв­гөн юу ч захиж сургамж­лах билээ, гэхдээ, хоолойд нулимстай тороод буй хэ­дэн санаагаа хэлж ёсолсу!

-Эрдэм чадлыг илт хураасан хэн бээр ч нарны гэрлээс халхлагдлаа ч но­мын илчээс юун хагацах! Шөнийн урт өдрийн уртаас зумалдаг сар, улиралд даа­рав ч өдрийн урт шөнийн уртаас хороон эзэгнэдэг сар, улиралд дэлхийн эр­гэл­тээр эрхгүй залгагд­дагыг амьтанд довтлогч арслан, бар ч, арьсанд шигдэн бээгч хачиг, хувалз ч хориж эс чадахын үнэнээс сэтгэл, итгэлээ эс алслуулахыг огоот хичээ­вээс өөрт юутай эрхэм тус!

-Үхэр мөргөхөөр дайр­ваас, хэрэв, гарт модгүй бол, зугатах ба зайлах нэн чухал! Зайлах хийгээд зугатахын шалтгаан нь гэхүл, ухааны айдас буй. Айдас зоригт хүмүүнд ч буй, хулчгар хүмүүнд ч буй, айдас бээр хүмүүний доторх эгэл жам ёс тул ичих, зөрөх нь үл хүсэг­дэхүй хэмээнэм.

-Эмчилгээ, асаргаанд бүү цааргал, басхүү, бүү омтгойд! Хөлийн хуруу хөдөлж бүхүйд гарын хуруу дагах нь дамжиг багатай байх ч юу магад!..

 

-Хамгийн гэгээн Ирээдүй, гэгээн амьдрал хаа, хэзээ? гэвээс, хайр­ладаг олон “Том” юмстай хүний л сэтгэл бодолд он улиран орогнодог агаад “оньс огтлох”-ын үнэнийг гэтэлсэн хойно ч тусгаар үл үлдэн, цаггүй, хилсгүй, айдас, хясалгүйгээр “мөнх бус”-ын эрхэд тэрсэн үргэлжилнэ.

А.С.Пушкин 1827 онд бичсэн,

“Во глубине сибирс­ких руд

Храните горьдое терпенье.

Не пропадет ваш скорбный труд,

И дум высокое стремленье!” гэж эхэлдэг төгс шүлгийг чи мэднэ. Монголд эрт орчуулагд­сан. Хэн орчуулсан ч билээ, миний ой той баахан бүдэгрээд сайн эс сананам. Бас, 1818 онд Чаадаевт зориулсан, “На обломках самовластья напишут наши имена!..” гэж төгсдөг алдарт шүлэг бидний цээжинд хоног­шоос­тойг ч чи надаар са­нуулалтгүй санаж байгаа!

Дурьдсан шүлгүүдийг чи утга, аялгуу төгсөөр, орос эхэд нь дүйлгэн дуун хөрвүүлж, цонхоороо сүв­лэгдэх нар, сарны туяатай инээмсэглэлцэж суувал, харин ч, “сохорсон биш завших”-ын элэглэлт инээд цалгиах тустайдаг шүү!

Чиний “залагдан” суу­гаа наад тусгай “лав­рин”-д чинь номтой хүн нь номондоо гүнзгийрч хой­шид залгах гавьяат үйлсээ сийрэгхэн бодон ягшуулж суухад, гэмтэн хүн нь гэм буруугаа гэмшин үүрч хориг цээртэй хоногоо гэгээрэн барахад харин ч чимх “тус”-тай “чөлөөт” газар байх шүү дээ! Энэ бодол минь, мэдэх ёстойг эс мэдсэн өтөл хүний бодол байх магадгүй ч тоглоом тохууд бүү аваарайдаа!..

 

За, үүгээр чамайг зал­хааж магадгүй эл сувс үг­тэй, хэлбэр нь захидал мэт, хэрэг тус нь дэвхрэг мэт, эдгээр, өчүүхэн хэдэн хуу­дас дүүрэн яншааг барж, ам амсар задгай дугтуйд шургуулая даа, дүү минь!

 

Эдүүгээ өдөр, хүмүүн олонхийн сэтгэл, анхаа­рал тун ч харамсалтайгаар пайтангишсан цаг тохио­сон нь “аквариум” хоргон дахь олон өнгийн хайрст загас шиг илт ч, яахав ээ, үсэг муруй ч үг шулуун гэдгийг дотроо бодоод номын ахаас номын дүүд улигласан эл цөөн хуудсыг гэрээсээ дашлуулан ёслов!

Дорд ах: Улаан ямаат Дамдинсүрэнгийн Урианхай. /“Бодь сэтгэл, эв хамт ёс”-Ганцаарчилсан хөдөлгөөн/

2012 оны 12 сарын 29-31.

Хүн чулууны хөндий
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • АУГАА ИХ ХҮМҮН УРИАНХАЙ (202.179.29.126)
    УРИАНХАЙ АХИН ТӨРӨХГҮЙ ХҮМҮҮН ЗҮРХТЭН, ХОВОР НАНДИН ЭРДЭНИЙН ДЭЭД ЭРДЭНЭ МӨН ШҮҮ. ХҮН СЭТГЭЛЭЭ Л ХАРУЛЖ БУЙ БАРИМТ ШҮҮ ДЭЭ
    2013 оны 10 сарын 09 | Хариулах
  • ? (103.10.22.76)
    Урианхай гуайд баярлалаа. Энхбаяр даргад сэтгэлийн дэм өгсөн байна.
    2013 оны 03 сарын 15 | Хариулах
  • (103.10.21.233)
    Эдүүгээ өдөр, хүмүүн олонхийн сэтгэл, анхаа­рал тун ч харамсалтайгаар пайтангишсан цаг тохио­сон нь “аквариум” хоргон дахь олон өнгийн хайрст загас шиг илт ч, яахав ээ
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
  • (182.160.9.192)
    baasanhuu baynselenge tsolmon nar shig ,, helmegdsen gargaj og,, gej heleegui ni yamai daa. ugen dotor ug yher dotor givaa... gej . ug ni ultai l ym bichsen ym dag uu daa. nogoodoh ni namaig omoorch olsgolon zaralsangui gej huleej avah vii dee.
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
  • (120.20.90.29)
    2jil ch ug n ix xurdandaa. yamar nad shig 20jil bish. 20jil suuxd bi sard neg udaa utsaar yaridg. xaaya neg ingj net ordg yum
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
  • (27.123.214.109)
    het lag hun bolood teruu eswel het huuchinsag bolood teruu bov booronhii oilgomjgu bichleg boljee
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
  • зөвлөмж (202.126.89.213)
    АЛДАРТ ХҮМҮҮСИЙН АДИЛ НОМОО БИЧЭЭД АМАА ХАМХИАД 2 ЖИЛ СУУГААД ГАРЧ ИРЭЭД УЛС ТӨРИЙНХӨӨ ТЭМЦЭЛИЙГ ХИЙВЭЛ ӨӨРИЙН БИЕНД АМАР ЮМСАН ДАА.:
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
  • miga (49.0.192.68)
    vnexeer goy bichsen bna shvv....Nuguu Teneg Enxbayr n oilgoosoo bilee........
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
  • tuugii (202.55.183.46)
    mundag bichjee iim ug heleh ym meddeg ukhaantai hugshid mini tsuurch bgaad maash ikh haramsaj ban aa .ene khun bol mongoliin baharhal khiisn ymtai l khun shuu . enkhbayar guiag ch medehgui l ym daa
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
  • (122.201.28.4)
    Энхбаяр нь ойлгох юм болов уу даа.
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
  • (133.5.11.10)
    Sonin saihan bichjee, vnendee zarimiig ni ch oilgohggvi yum daa
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
  • hg (202.170.81.174)
    энэ өвөөгийн үгэнд ороод, олон юм шалчигнаад байлгүй жилээ үүрээд гараад ирвэл монголчуудад тун ч хэрэгтэй юм даа. монголчуудаа боддоггүймаа гэхэд өөрийгөө бодоод өлсөж цангаж шоудаж байхаар хоолоо идээд эмчилгээгээ хийлгээд 2хон жил тэвччих хэрэгтэй шд. тэртэй тэрнгүй л чиний идсэн уусан чинь үнэн л биз дээ..
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
  • (202.126.89.211)
    Vneheer shn bichjee
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
  • (122.201.28.4)
    zonog ovgon yugaa medhev!
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
  • (202.179.31.242)
    Сайхан ухаантай хүн шүү. Монголын №1 гэж би боддог. Ийм ухаантнууд хүнийг их сайн таньж байгаа. Энхбаяр бол эх оронд гавьяатай хүн шүү 5 толгой оюутолгойг олон жил өмгөөлсөн хүн дээ
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
    • Bas uuriinhuu har tolgoig 4.6 jilees 2.6 bolgoson tolgoi doo Darga chin.
      2013 оны 01 сарын 09
  • (122.201.18.233)
    Ухаантай хумуус сайхан юм даа. Урианхай гуайд баярлалаа
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
  • Боди (182.160.24.153)
    Д.Урианхай гуайдаа баярлалаа. Хэн бүхэнд л ухаарал өгөхөөр захидал-сургааль байна даа...
    2013 оны 01 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
    20 мин
  • С.Төрболд: Эх орноо, шигшээ багаа хүндэтгээд үндэсний хувцасаа өмсөн тоглолтоо үзлээ
    2 цаг 46 мин
  • Япон–Монголын бизнес түншлэлийн уулзалт боллоо
    2 цаг 51 мин
  • Д.Медведев НАТО болон Украиныг оросын цөмийн цохилт өгөх “улаан шугам”-ыг давсан гэж анхааруулав
    2 цаг 54 мин
  • Н.Номтойбаяр: "Бодь"-ийн нууц гэрээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шалгана
    3 цаг 37 мин
  • “Plus Size”-ийн дуулиан тарьсан Б.Бат-Эрдэнэ төрийн “гал тогоо”-г атгавал дараагийн шоу нь юу байх вэ?
    4 цаг 17 мин
  • С.Даваасүрэнг хилээр гарахыг хязгаарлах эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ
    4 цаг 49 мин
  • УИХ: Эрүүл мэндийн тухай хуулийг хэлэлцэнэ
    5 цаг 28 мин
  • Кварацхелия болон Дуэ наргүйгээр Пари Сен-Жермений тоглолт хэрхэн өөрчлөгдөв?
    5 цаг 32 мин
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
    5 цаг 33 мин
  • ФОТО: Тоглогчдын гангараа...
    5 цаг 40 мин
  • Архинд харшилтай залуу хятадын үнэтэй архины 1000 гаруй лонх цуглуулга бүрдүүлжээ
    5 цаг 42 мин
  • Нийт нутгийн 18 хувьд өвөлжилт нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарчээ
    5 цаг 42 мин
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
    5 цаг 56 мин
  • Талархлын баярын шуурга АНУ-ын зүүн хэсэгт замуудыг үерт автуулж, 900 мянга гаруй хүнийг цахилгаангүй болгов
    6 цаг 8 мин
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
    Өчигдөр 09 цаг 40 мин
  • Анхдугаар үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдсан Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ой тохиож байна
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Монголчуудын улсаа ТУНХАГЛАЖ, үндсэн хуулиа БАТАЛСАН түүх
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Маргааш болох Улс тунхагласны ойд зодоглох 128 бөхийн нэрс
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Засгийн газар: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Спортын арбитрын шүүх Мароккогийн Африкийн аваргын цомыг хурааж, Сенегал өглөө
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
  • Томуу, томуу төст өвчнөөр 0-1 насныхан түлхүү өвчилж байна
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Статистик: Аваргууд түрүүлдэг "Улс тунхагласны ойн барилдаан"
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЧИНГИС ХААН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНД 675.7 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
  • Зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
24 баримт
  • Монголын мото спортын түүхэнд "Дэлхийн цомын аварга" болсон анхны тамирчин П.Мөрөнгийн тухай 24 баримт
  • Авсан цолоо түрүүгээр мялаасан Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Ээж, эхнэрийн дүрээр "Дэлхийн мисс"ийн титмийн хүртэж буй анхны хүн Женнифер Баррето гэж хэн бэ?
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК