Мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг баяжуулах, жүжгийн зохиолчдын идэвхи санаачилгыг дэмжих, зохиолчдын бүтээл туурвилыг тайзны бүтээл болгон олон нийтэд хүргэх зорилгоор “Орчин үеийн жүжгийн зохиолын уралдаан”-ыг зарлажээ. Уг уралдаанд оролцох бүтээл нь орчин үеийн сэдэвтэй байх ба энэ сарын 15-20-ны хооронд УДЭТ-ын Утга зохиол, архивын эрхлэгчид гэсэн хаягаар хүлээн авах юм байна.Харин уралдааны дүнг ирэх хоёрдугаар сарын 1-ны дотор Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан комисс дүгнэн зарлахаар болжээ. Харин урлдаанд байр эзэлсэн бүтээлүүдийн шагналыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан зохиогчид олгох юм байна. Түүнчлэн уралдааны шилдэг бүтээлүүд төрийн өмч болох аж.
Уг уралдаанд тэргүүн байр эзэлсэн зохиолч 10 сая төгрөгийн эзэн болох бол удаах байранд шалгарсан уран бүтээлч зургаан сая төгрөг, гуравдугаар байрт шалгарсан бүтээлийн эзэн дөрвөн сая төгрөг, шагнан тусгай байранд шалгарсан гурван зохиолч тус бүрийг нэг сая төгрөгөөр төгрөгөөр урамшуулах нь ээ.




















































