Налайх дахь “Хаан” банкинд халдаж, захирал Н.Туяагаас мөнгө, нэхэн буу тулгаж сүрдүүлсэн, мөн Н.Туяагийн нөхрийг нь буудаж, банкинд үйлчлүүлж байсан нэг иргэнийг гэмтээсэн А.Бат-Ялалтын гомдлыг маргааш Нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ. Хуралд өмгөөлөгчөөр Б.Болортуяа, Ч.Эрдэнэ-Очир, М.Хувцагаан, илтгэгч шүүгчээр Х.Эрдэнэсувд, улсын яллагчаар С.Хишигжаргал оролцохоор болжээ. Анхан шатны шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.7, 91.2.10,91.2.12, 91.2.13,91.2.16, 91.2.17, 112.2.5, 112.2.6-д заасан найман зүйл ангиар буруутган, цаазын ял оноосон. Тиймээс тэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан билээ.
А.Бат-Ялалт нь 1986 онд Улаанбаатар хотод төрсөн, 24 дүгээр дунд сургуулийг онц дүнтэйгээр төгссөн. Хүмүүжил сайтай, онц сурлагатан байсан болохоор сурагч солилцоогоор АНУ-д суралцаж байсан аж.
Б.Чимэг




















































