Ливанд хүчтэй аадар бороо орсны улмаас ихээхэн хохирол учруулсан талаар “BBC” мэдээллээ.
Ливанд хүчтэй аадар бороо орсны улмаас ихээхэн хохирол учруулсан талаар “BBC” мэдээллээ. Аадар борооны улмаас үер бууж гурван хүн амиа алдаж, 50 гаруй хүн бэртсэн байна.
Бямба гаригт эхэлсэн аадар бороо, хүчтэй салхи, үер нь тус улсын хотуудад гарсан олон тооны ослуудын шалтгаан болжээ. Усны түвшин ихэссэнээс болж автозамууд усанд автагджээ. Мөн хэд хэдэн бүс нутагт гэрэл цахилгаангүй болоод байна.
Д.Идэр




















































