Японы Батлан хамгаалахын салбарын төсөв хэр их хэмжээгээр нэмэгдэх талаар “BBC” мэдээллээ.
Японы Батлан хамгаалахын салбарын төсөв хэр их хэмжээгээр нэмэгдэх талаар “BBC” мэдээллээ. Хятадтай арлын асуудлаас маргалдсаны улмаас тус улс батлан хамгаалахын төсвөө нэмэхээр болсон тухай өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл 2013 онд Япон улс батлан хамгаалах салбарт 2.4 тэрбум доллар нэмж төлөвлөж магадгүй байгаа аж. Энэ нь дайнаас хойш тус салбарт нэмсэн хамгийн их хэмжээний төсөв хэмээн ажиглагчид бичжээ.
Энэ хөрөнгөөр юуны түрүүнд “Пэтриот” шинэ пуужин, зэр зэвсэг, нисдэг тэргүүд худалдан авах аж.
Д.Идэр




















































