Багануур дүүрэгт их сургуулиудын хотхон сүндэрлэнэ
БШУЯ-ны
захиалгаар Налайх дүүргийн Шивээтийн хөндийд байгуулагдахаар
төлөвлөгдөж байсан их сургуулиудын хотхоныг Багануур дүүрэгт барихаар болсон байна. Их сургуулиудын хотхоны ерөнхий төлөвлөгөөний шийдлийн
дагуу МУ-ын Засгийн газрын тогтоолоор олгогдсон 10000.0 га газрыг
20000.0 га газар болгон нэмэгдүүлэх шаардлагатай болсон байна. Тиймээс
их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаанаас газрын хэмжээг
нэмэгдүүлэх саналыг Засгийн газарт тавьсан байна.Мөн их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаанаас тус хотхоны ТЭЗҮ, ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулах тендерийг зарлаж АНУ, БНХАУ, БНСУ болон Монголын мэргэжилтнүүд тус хотхоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шийдлийг гаргасан байна.





















































Сэтгэгдэл (1)